Эрдэмтэн мэргэд санаа бодлоо хэлэлцэнэ

img

Монгол Улсын Засгийн газар улс орныг хамарсан, тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эрдэмтдийн санаа бодол, зөвлөмжийг авалгүйгээр шийдвэр гаргадаг хэмээн ард иргэдийн зүгээс байнга зэмлүүлдэг. Тэгвэл Отгонтэнгэр Их Сургууль, Идэр дээд сургууль санаачлан Монгол Улсын  Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрхзүйн хүрээлэнтэй хамтран энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр “Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам”  Үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар товлоод байна.

 6

Тус хурал нь “Эдийн засаг”, “Улс төр, нийгэм, ёс суртахуун” сэдэвт хоёр салбар хуралдаанаарявагдах ба тухайн салбартаа тэргүүлж буй эрдэмтэн судлаачид өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, гаргасан шийдэл, зөвлөмжийг шийдвэр гаргагч нарт танилцуулах болно.

Б.Гэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

la luna:
www.la-luna.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.
2014-02-26
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-02-26