О.Бурмааг шилдэг тамирчнаар өргөмжилжээ
Болгар улсын Софи хотноо тус улсын алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит уламжлалт тэмцээн өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон.
52 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхү тэмцээний 75 кг-ын жинд эх орноо төлөөлөн барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин, МУГТ О.Бурмаа алтан медаль хүртсэн. Тэрбээр ийнхүү тус тэмцээний хошой алтан медальт бөх болсон ба түүнийг энэхүү тэмцээний шилдэг тамирчнаар өргөмжилсөн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ