Монголын анагаах ухааны академи шинэ гишүүдээр бүл нэмлээ

img

Монгол улсын ШУА-ийн төрөлжсөн салбар академи болох Монголын анагаах ухааны академийн гишүүний сонгууль энэ сарын 25-ны өдөр Шинжлэх ухааны академи дээр боллоо. Энэ удаагийн сонгуулиар нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, био-анагаах, эм зүй уламжлалт анагаах гэсэн дөрвөн чиглэлээр нийт 10 эрдэмтнийг нэмж сонгох байсан аж. Анагаах ухааны академийн гишүүний сонгуульд дээрх нийт 22 эрдэмтэн нэр дэвшсэн байна.

 sda

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ЭМШУИС-ийн дэд захирал Н.Сүмбэрзул, ЭМШУИС-ийн НЭМС-ийн захирал О.Чимэдсүрэн, эмнэлзүйн чиглэлээр ЭМШУИС-ийн багш Р.Сандуйжав, “Шагдарсүрэн” эмнэлгийн ерөнхий захирал М.Шагдарсүрэн, “Ач” АУДэС-ийн мэс заслын тэнхмийн эрхлэгч А.Нота, УГТЭ-ийн зүрх судасны зөвлөх эмч Д.Сэржээ нар сонгогджээ.

 da

Харин био-анагаахын салбарын гишүүнээр ЭМШУИС-ийн ректор Г.Батбаатар сонгогдсон бол эмзүй, уламжлалт анагаах ухааны салбарын шинэ гишүүнээр ЭМШУИС-ийн шинжлэх ухаан технологийн төвийн захирал Д.Цэрэндагва, “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нар сонгогдож, Анагаах ухааны Академи 9 гишүүнээр бүл нэмлээ. Тус сонгуультай холбогдуулан нэр дэвшсэн 22 эрдэмтэн энэ сарын 24-ний өдөр ШУА-ийн Их чуулганы танхимд өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээл, судалгааны ажлын үр дүнгээсээ танилцуулсан билээ.

 da

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин л.с:
сүмбэрзул дүүдээ баяр хүргэж амжилт хүсье
2014-02-27
ла луна:
https://www.facebook.com/laluna121
2014-02-26
dokt:
ta bugded bayar hurgej ajiliin amjilt husie
2014-02-26