Зоонозын өвчний тусламж, үйлчилгээний асуудлаар зөвлөлдөнө

img

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Зоонозын өвчний салбар төвүүдийн удирдах ажилтны зөвлөлгөөн маргааш Кенпински зочид буудлын Алтай танхимд зохиогдоно. Зөвлөлгөөнд ЭМЯ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, орон нутгийн ЗӨСТ-ийн удирдах ажилтнууд оролцох аж.

DA

Зөвлөлгөөнийг нээж, Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга, хурлын дарга Я.Буянжаргал үг хэлж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээний бодлого, чиглэл”, ЗӨСҮТ-ийн захирал М.Нямсүрэн “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээнд гарч буй бэрхшээл шийдвэрлэх боломж” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.

DA

Хоёрдугаар хэсэгт Завхан аймгийн ЗӨСТ-ийн дарга Г.Дашдаваа “Орон нутаг дахь зоонозын өвчний хяналт, сэргийлэлтийн арга хэмжээний хэрэгжилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх болно. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Зоонозын халдварын тусламж үйлчилгээ”-ний талаар ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд аймгуудын ЗӨСТ-ийн дарга нартай санал солилцож, цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцах юм байна.

sA

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ