Гандболын оюутны улсын аварга тодорчээ
Монголын оюутны аварга шалгаруулах 2014 оны спортын нэгдсэн тэмцээний нэг төрөл болох Гандболын аваргууд өнгөрөгч амралтын өдөр тодорсон байна.
Энэ удаагийн тэмцээнд МУБИС, ШУТИС, МУИС, ХААИС, ЭМШУИС, ХСИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Аварга БТДС, зэрэг 12 их дээд сургуулийн эрэгтэй 12, эмэгтэй 9 багийн нийт 250 гаруй тамирчин оролцож, өрсөлдөжээ.
5
2014 оны оюутны улсын аварга болсон болон медальт байрт шалгарсан багуудыг танилцуулж байна.
5
Эмэгтэй баг
5
- С.Нямдорж дасгалжуулагчтай Д. Тэргэл ахлагчтай МУБИС
- М.Амаржаргал дасгалжуулагчтай Б.Эгшиглэнт ахлагчтай ШУТИС
- Г.Амарсанаа дасгалжуулагчтай Ө. Болормаа ахлагчтай Мон-Алтиус БТДС
5
Эрэгтэй баг
5
- С.Нямдорж дасгалжуулагчтай Б.Насандэлгэр ахлагчтай МУБИС
- Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Д.Балжинням ахлагчтай ХААИС
- Г.Амарсанаа дасгалжуулагчтай Т.Отгонбат ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн багууд алт, мөнгө, хүрэл медалийн тавцанд зогссон.
5
Байгууллагын дүнгээр:
5
- С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС
- Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС
- М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС –ийн баг тус бүр шалгарлаа.
6
Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн нь спортын есөн төрлөөр зохиогдоно. Ирэх гуравдугаар сарын 01-07-ны өдрүүдэд Гарбөмбөгийн аварга улсын аварга шалгаруулах тэмцээн болох ба Монголын Волейболын холбоо, МУИС-тай хамтран зохион байгуулна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ