“Залуу хүн” цуврал лекц эхэлнэ

img

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекц ирэх баасан гарагт буюу энэ сарын 28-ны өдөр МЗХ-ны нээлттэй танхимд 16.30 минутад болох аж. Энэ оны анхны зочноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд оролцох бөгөөд “Зоригдол” сэдвээр лекц унших юм байна. Цуврал лекц ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан гараг бүр шинэ зочинтой уулзуулах юм. Дашрамд дурьдахад, өнгөрсөн жил Олон улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, дипломатч Д.Баярхүү,  МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу,  “Оюун ухааны академ”-ийн захирал Х.Хатанбаатар, “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг, JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгч Ц.Баатарбилэг, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Монголын Royal академи”-ийн ерөнхий захирал доктор Н.Учрал зэрэг хүмүүс оролцож байсан ажээ.

fs

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

beegii:
ene tsuwral lecture.nuda youtube ch umuu site.d tawiach
2014-04-23
tungaa:
saihan lekts zohion bguulagdah yum bna ochij oroltsotsgooe zaluusaa
2014-02-25
болор:
бүртгэл хаана хийгдэх вэ. үнэ төлбөртэй эсэх талаар мэдээлэл өгнө үү.
2014-02-25
munkhtsetseg:
үнэхээр мундаг лектор. таны цаашдын ажилд амжилт хүсье
2014-02-25