Өнөөдөр болох үйл явдлын тойм
Туушин зочид буудлын Сүлд танхимд
09:00 цагт "Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлууд" уулзалт, хэлэлцүүлэг болно. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.
Улаан гэр галерейд
12:00 цагт Найруулагч С.Бямбын Алсын удирдлага уран сайхны кино Тэнгис кино театрт удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ. Уг киноны хэвлэлийн бага хурал болно.
Үндэсний түүхийн музейд
11:40 цагт Батлан хамгаалах яамны гэрэл зурагчин Ч.Баярсайхан болон цэргийн сэтгүүлчдийн хамтарсан "Монгол цэрэг-дэлхийн цэрэг" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээтэй.
Үндэсний мэдээллийн төвд 11:10 цагт Хүний эрхийн хуульч М.Ичинноров “Г.Алтанхүүгийн хэрэгт холбогдох асуудал”-аар мэдээлэл хийнэ.
НҮБ-ын байранд
09:00-12:30 цагт “Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн тусламжийн хүрээ 2012-2016: 2012-2013” оны хэрэгжилтийн үнэлгээ, хэлэлцүүлэг уулзалт болно.
Багшийн хөгжлийн ордны 202 тоотод
09:00 цагт Гадаад хэл, зураг технологи, биеийн тамирын багш нарын сургалын нээлт болно. Сургалтанд нийт 21 аймаг, Улаанбаатар хотын эхний жилдээ багшлаж байгаа 300 гаруй багш нар хамрагдах юм.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ