Улаанбаатарт 6 хэм хүйтэн

img

Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говь талын 4-9 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ