БОНХЯ-аас МХЕГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулав
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх нар 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Төлөвлөгөөнд талууд байгаль орчны салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тусгай хамгаалалттай газар нутаг/ТХГН/-ийн хамгаалалтын захиргаад болон уул уурхайн компани аж ахуй нэгжүүдэд хамтарсан шалгалт хийх талаар тусгажээ. Мөн мэргэжлийн хяналтын орон нутгийн ажилтнууд болон ойн салбарт ажиллаж байгаа ажилтнууд, баруун, зүүн, төвийн бүсийн бүсчилсэн сургалтыг ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад зохион байгуулахаар болсон байна.
Түүнчлэн уул уурхайн салбарт ус ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, сүүлийн 5-10 жилд хийсэн ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг Төв аймгийн хэмжээнд шалгаж, дүгнэлт өгөх аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ