Хяналтын цэгт зөрчилтэй орж ирсэн иргэнд торгууль ногдуулжээ
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг, Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодын 8 цэгт нийслэлийн Цагдаа -14, Онцгой байдал-5, Мэргэжлийн хяналт-9, Мал эмнэлгийн газраас-10, нийт 38 албан хаагч хяналт шалгалтыг явуулж байгаа.
Тэд 1182 тээврийн хэрэгсэл, 3661 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 419 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Яармаг, 4-р зөрлөг, Тэрэлжийн постуудад 1182 тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Мөн голомтын бус бүсээс 3 толгой адуу, 4.5тн үхрийн мах, 7.6тн хонины мах, 3.4тн адууны мах, 12тн ямааны мах, 0.6тн тэмээний мах, 3250 ширхэг үхрийн шир, 102000 ширхэг хонины нэхий, 76700 ширхэг ямааны арьс, 4000 ширхэг адууны шир, 50 ширхэг тэмээний шир, 8тн дэл сүүл, сүү 350 литр орж ирснийг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.
Түүнчлэн Эмээлтийн постоор зөрчилтэй орж ирсэн нэг иргэнд 30000 төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ