47 тендер цахимаар явагджээ
Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал оролцлоо. Энэ жил 83 сургууль, 86 цэцэрлэг шинээр баригдах аж. Тус газарт 22 сургууль, цэцэрлэгийн барилгын тендерийн үйл ажиллагаа зохион байгуулагдах аж. Мөн эмнэлгийн барилгын 12,1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг мөн тус газрынхан зохион байгуулах юм байна. Зам тээврийн 22, эрчим хүчний 21 төсөл арга хэмжээ байгаа гэнэ. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ одоогийн байдлаар 38-45 хувьтай байгаа аж. Төрийн байгууллагын бараа худалдан авалтыг цахим дэлгүүрээр явуулахаар болсон. Энэ дагуу Шадар сайдын эрхэлсэн хүрээний зургаан агентлагийн бичгийн цаасны тендерийг зарлахад бэлэн болжээ. Суурь үнийн судалдааг А-4 цаас, бензин, дугтуй зэрэг дээр хийдэг байна. Дөрөвдүгээр сарын нэгэнд цахим дэлгүүрийн нээлт болох аж. Одоогийн байдлаар 47 тендер цахимаар явагдсан байна. Нэг тендэрт 4-6 аж ахуй нэгж ордог аж. Цахим худалдан авалтын үеэр татвар тал дээр асуудалгүй. Харин тендерт оролцож байгаа аж ахуйн нэгжүүд тендерийг нээхээс хоёр минутын өмнө материалаа явуулж байгаад анхааруулж байлаа. Мөн орон нутагт интернэтийн хурданд асуудал гардаг байна. Тиймээс орон нутгийн аж ахуйн нэгжүүд интернэтийн сүлжээний хурдаа харгалзан материалаа зарласан хугацаа дуусахаас нэлээд эрт явуулж байхыг анхааруулж байв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ