Б.Үүрцайх: Осол болсноос хоёр цагийн дараа аавыгаа олсон

img

МУГТ, уулчин Л.Болдбаатар энэ сарын 13-нд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Алтай Таван богд уулын Малчин оргилд гараад, уруудаж явах замдаа осолдсон. Түүний шарилыг хоёрдугаар сарын 20-ны 17 цагийн орчимд уулнаас буулгаж, өнгөрөгч баасан гарагт Улаанбаатар хотноо авчирсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Монголын уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон түүний охин Б.Үүрцайх нар мэдээлэл хийлээ. Б.Үүрцайхзарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан бодит байдлаас зөрүүтэй ташаа мэдээлэлд залруулга өгсөн. Түүнээс зарим зүйлийн талаар тодрууллаа.

6

-Зарим талаар зөрүүтэй мэдээлэл гарсан гэлээ. Болсон үйл явдлын талаар таны тайлбарыг сонсмоор байна л даа?

-Аав бид хоёр хоёрдугаар сарын 06-ны өдөр Улаанбаатараас гараад 08-ны өдрөөс чаргатай алхаж эхэлсэн. Бидний зорилго бол өвлийн спортын замыг тандах хүйтэн ууланд өвлийн авиралт явуулах, мөн замдаа Алтай Таван богдод өөр авиралт хийх байсан.13-ны өдөр авиралт эхлэхэд цаг агаарын байдал сайн боловч хүйтний эрч чанга байсан. Бид 18 цагийн үед оргил дээр гарсан.

5

Буухдаа цасан дээр гулгах систем /гулгаж явахдаа багажаараа хурдаа сааруулаад явдаг/-ээр бууж байсан. Оройн 20 цагийн үед Потанины мөсөн гол тал руугаа бууж яваад осолдсон. Би дээр багажиндаа тогтоод үлдсэн тэгээд аавыгаа хайж эхэлсэн. Явах замдаа малгай, шил, бээлий зэргийг олж явсаар 2 цаг орчмын дараа аавыг олсон. Эхэндээ амь үрэгдсэн гэдэгт итгээгүй. Шарилынх нь хажууд нэг цаг орчим болоод тэр газар нь тэмдэг тавиад доошилсон. Тэр газраас доошоо нэг цаг хиртэй яваад 1 км орчим зайтай байрласан майхандаа хүрээд өглөө болохыг хүлээсэн.  14-ний өглөө айлын бараа харахаар гарч, 40 км явж, замд байсан Тува гэрт хоноглоод 15-ны өглөө айлын бараа харагдаж “Загас нуур” бригадын төв орж “Малчин ууланд осол гарсан” гэдэг мэдээлэл өгч, холбоо барьсан.

6

Ингэснээр 16-ны өдөр аврах багийнхан ирсэн гэхдээ уулчидгүй. Эхний өдөр нийтдээ 18 хүн буулгаж ирэх ажиллагаанд оролцохоор явсан боловч мэргэжлийн уулчид шаардлагатай гээд майханд хүрээд буцаж ирсэн. Дараагийн өдөр Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангийн н.Батхүү гэдэг хүнээр ахлуулсан техник технологи сайтай туршлагатай хүмүүс болон Х.Агваанданзан, н.Азат, Б.Баасанжав гэсэн гурван уулчин ирсэн юм. Мөн Онцгой байдлын газрын аврагчид. Тэд хоёр дахь оролдлогыг хийсэн боловч техник технологийн байдлаас мөн эргэж ирсэн. Энэ оролдлогод би өөрийн биеэр яваагүй. Харин гурав дахь оролдлогод миний бие, гурван уулчин, н.Болд гээд мотоцикльтой хүнтэй хамт тавуул явсан. Угаасаа байгаа газрыг нь мэдэж байсан болохоор олон хүн явах хэрэг байгаагүй. Бид өглөө 06:00 цагт яваад оройн 22:00 цагт бууж ирсэн. Тэр оройдоо Өлгий хот яваад, наашаа гарах үйл ажиллагаанд Монголын уулчдын үндэсний холбоо болон ССАЖЯ-наас зардал мөнгөний туслалцаа авч 21-ний 17 цагийн үед Улаанбаатарт ирсэн. Гавьяатай хүн юм болохоор буяны ажил нь сайхан бүтэж байна.

6

-Эрж, хайх ажиллагаа явагдаж байна гэж байсан. Гэтэл таны хэлснээр тийм зүйл болоогүй юм шиг байна?

-Тиймээ. Би аавын осолдсон газар тэмдэг тавьсан, тэр газраа мэдэж байсан болохоор эрж хайх ажил огт болоогүй. Харин дээр хэлсэнчлэн шалтгаанаар гурав дахь оролдлогоороо шарилыг уулнаас буулгасан.

5

-Уучлаарай, мөн таныг хоёр, гурван янзын мэдээлэл өгөөд байна гэж байсан?

-Хоёр гурван янзын мэдээлэл өгөөд байна ой ухаан нь самуурсан бололтой гэж мэдээлсэн байсан. Ийм зүйл огт байхгүй, цаг хугацаа ч байгаагүй. Миний хувьд “Малчин ууланд осол гарсан” гэдэг мэдээлэл өгсөн энэ нь ямар сувгаар гажсан юм мэдэхгүй.

6

-Та ууланд авирах хэр туршлагатай вэ. Аавтайгаа хамт өмнө нь ууланд гарч байсан уу?

-Би 13-14 настайдаа аавтай хамт Отгонтэнгэр хайрханд очоод буцаж байсан. Энэ удаагийнх бол төлөвлөгдсөн, өндөр уулын анхны авиралт байсан. Харин хадны авиралт зэргийг хамтдаа хийж байсан.  Өвлийн авиралт хөгжиж эхэлж байна гэж хэлж болохоор. Аав маань Цамбагарав ууланд өвлийн авиралт хийж цанаар бууж байсан удаа бий. Манай аав бол хадандаа, мөсөндөө ч сайн гэж хэлж болно. Тэр ч утгаараа саяны авиралтыг хийж байх явцад надад их зүйл зааж зөвлөсөн. Миний хувийн туршлага гэвэл багадаа ууланд авирч байсан. Одоо Польш улсад сурч байгаа, энэ жил мастераа хамгаалаад төгсөнө. Сүүлийн хоёр жил хадаар, өндөр уулаар гээд явж байгаа. Өнгөрөгч 12 дугаар сард Кавказад Польш уулчидтай өвлийн авиралт хийсэн. Мэдээж, 30 жилийн туршлагатай ахмад уулчидтай харьцуулахад туршлага маруухан. Ахмад уулчдын түвшинд хүрэх хаа ч байсан юм бэ.

6

-Энэ авиралтыг таныг санаачилсан гэсэн мэдээлэл бий.

-Өө нээрээ тийм. Бас ийм мэдээлэл байсан. Энэ авиралтын багийг өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн бүрдүүлж байсан. Бидэнтэй хамт авирахаар хоёр гурван хүүхэд байсан боловч ар гэрийн шалтгаанаас болоод явж чадалгүй, бид 2-уулаа явахаар болсон. Энэ тухай тэр явж чадаагүй хүүхэд мэдэж байгаа. Мөн бидний ууланд авирах багаж хэрэгсэл ч мөн хангалттай байсан.

Үүнээс гадна тусгайлан талархал илэрхийлэх хүмүүс байна. Хилийн цэргийн 0165 дугаар ангийн н.Батхүү ахлагчтай аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг маш сайн бэлтгэгдсэн хүмүүс. Ялангуяа н.Болд. Мөн гурван уулчин ахдаа баярлалаа. Уулын бэлээс 100-аад метрийн зайтай байсан аавын минь шарилыг уулчин н.Азат, Б.Баасанжав хоёр өндөр ур чадвар гаргаж буулгасан. Мөн ажиллагааны багийнханд газраа сайн зааж өгсөн нутгийн иргэд, Байгаль хамгаалагч н.Гантулга, хоёр малчин, Цэнгэл сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагч, Баян-Өлгий аймгийн шинжээч, цагдаа, ОБГ-ынхан зэрэг хүмүүст гүнээ талархаж байна. Үүнээс гадна нэг зүйл хэлье. Буяны ажил энэ тэр гээд миний хувьд мэдээлэл унших завгүй явж байна. Зарим нэгэн найз нөхдийн хэлснээр буяны ажилд хандив хүсч байна гэж мэдээлсэн байна гэнэ. Үүнд хариулт өгөхөд тийм зүйл алга. Би монголчууд буяны ажлыг хандиваар бүтээдэг гэж сонсоогүй юм байна. Харин “Оргил өөд” клубынхан хойдын буянд зориулж  1000 зул өргөсөнд маш их талархаж байгаа юм.

6

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tovchlol:
esvel humuus yanz buriin hereg tuvog unshsaar baigaad yum bolgoniig har baraan talaas ni hardag bolchoo yu da
2014-02-28
tovchlol:
yarisan yariag ni het tovchlood, helsen ugsiig ni uurchlood bichchiheer unshigchdad hureh baidal ni huiten hundii met sanagdaad yanz buriin hiisver bodol sanaagaa bicheed baigaa bololtoi. manai uulchid hir daatgald hamragddag yum bol?
2014-02-28
бүсгүй:
хүмүүс минь ямар эрээ цээргүйгээр хүн рүү элдвээр хэлж дайрч довтолдог юм бэ???та нарын дүгнэлт та нарын илүү үг хэнд хэрэгтэй юм.хүнийг элдвээр хэлэхээсээ өмнө өрөвдөж болохгүй байна уу.өндөр ууланд харанхуй шөнө хэдэн цагаар өөрөө ч үхэх сэхэхээ мэдэхгүй үхсэн амьд нь мэдэхгүй эцгийгээ хайж яаж явсан бол хөөрхий гэж бодогдохгүй байна уу.өөрсдийгөө бас хүүгээ, охиноо энэ охины оронд тавиад үзээч.та нар хагацал үзэхгүй юу.үзээгүй юу.тэр сонин юм гэж бичсэн гар чи өөрөө аавыгаа өндөр үнээр даатгуулчаад хаднаас түлхэх байсан байх нь л дээ.тоомжиргүй ярилцлага өглөө ч гэх шиг.хүнийг дүгнэж байна гэж та бүхэн өөрсдийгөө л харуулж байгаа хэрэг.юугаа мэддэг гэж юугаа мэдэж байгаа гэж ингэж аймшигтайгаар хүнийг хэлж чаддаг байнаа.өөрийнхөө биенээс хэдэн мянга дахин илүү сэтгэлийн зовлон тээж суугааг нь энэ хэлээд элдэвлээд байгаа гарууд харцнаас нь нүүрнээс нь харахгүй байгаа юм байх даа.хүмүүс минь хүнээ хайрла.хүнлэг бай.
2014-02-25
zaya:
setguulchdiin muulaad yaahweedee ehleed bid oorsdool hunii muud durlahaa bolichuhwol ted iim zuil bichkuushd..bidnii sonirhliin daguu yawj bga setguulchded buru ogohni utgagui zuilshdee..
2014-02-25
hynii zonblongoor toozbol?eert!!!!:
mongol maani neg l bis ee?bye byeneen taalal bolohod hyrtel eldbeer zyyrhal taraadag ni ene mongol orsin togtoh yy?ygyi yu?gedegt tylj ireed bna daa?bye byeneen bainga esreg talaas ni muulah doos ni hiih sanaatai?jinhene yher mongol hochindoo tohirch yabandaa?yadagch yum bilee!
2014-02-25
mongol:
setguulch nertei yankhanuud shantaajchin guud
2014-02-24
irgen:
yneheer haramsaj bna.hetsyy bsn baihdaa tsyg yavaad gantsaaraa bytsaj irehed .gyn emgenel ilerhiilie.
2014-02-24
irgen:
mongoliin setguulchid ugaas tenegshdee dandaa ymiig devergej bichdeg bodit medeelel gej bhgui bolson dooo
2014-02-24
onon :
gun emgenel ilerhiilie
2014-02-24
onon :
gun emgenel ilerhiilie
2014-02-24
зочин :
тэр сэтгүүлчийг харааж ерөөгөөд байгаа нөхдөд: сэтгүүлч ажлаа л хийж, албатай юм шиг уншчихаад ингэж олон юм ярих нь харин хэр бүдүүлэг бол, өөрсдийгөө нэг хөндлөнгөөс хараад үзээрэй. сэтгүүлчийг ажлаа хийснийх нь төлөө харааж, хэл амаар дайрч, зоригийг нь мохоох гэсэн явуургүй аргаа больж үз. та нар нэг өдөр нэг минут цахим ертөнцгүй, мэдээ мэдээлэлгүй байгаад үздээ. мэдээлэл дамжуулсныхаа төлөө сэтгүүлч доромжлуулах ёсгүй.
2014-02-24
mongol:
ene tendhiin erliizuudiig odoo yamaar ch yum be dee yu gj mongol hun aaviigaa ..... zugeer l ene balai yum bichsen garuud garal uuslee dagaad zail daa hu
2014-02-24
zochin:
harin yu unshbaa ene hun gashuudaj b na uu
2014-02-24
sonin yum:
mani gar aabiigaa undur uneer daatguulchaad uuland n havtsalruu albaar gulguulchihsan yum bish bizdee
2014-02-24
zochin:
ene unshigch chi odoo yu ve tegeed aav ni minii ohin namaig alchihna geed gerch bolgoj hun daguulj yavah uu chamcshig yum sonirhood yah ve gej hujaagiin erliiz mini
2014-02-24
б.буд :
гүн эмнэл илэрхийлэе
2014-02-24
unshigch:
ene ch odo yag 2yulhnaa yavsan, gerchgui sonin l um baina.
2014-02-24
зочин:
харин ч охин их сэтгэлийн асар их тэвчээр гаргаж
2014-02-24
zochin:
ta nar hunii yaaj haramsaj, gashuudaj bgaag yaaj medej baigaan? uilj duulj show hiivel ta nart taalagdah baisan yumuu? yu ch medehgui baij bitgii hunii dandaa shuuj bai. oorsdoo iim baidald orson baisan bol yu hiih baisnaa bodoj neg uzeerei. hamgiin archaagui teneg novshnuud l hunii zovlongoor jargal hiij busdiin muug uzej suudgiin.
2014-02-24
ã.áàíæàà:
ªìíº íü õóäàë ìýäýýëýë ºãñºí. ñýòã¿¿ë÷ íýðòýé ìàíóóõàéä õàðèóöëàãà òîîöäîã ãàçàð, àëáàí òóøààëòàí áàéíà óó? èéìýðõ¿¿ íîâøíóóä íèéò ñýòã¿¿ë÷äèéí íýð õ¿íäèéã óíàãààä çîãñîõã¿é àðä ò¿ìíèé ñýòãýë ç¿éãýýð òîãëîæ ÿìàð ÷ ãàé ãàìøèãò õ¿ðãýæ áîëîõ þì. þó óíø÷èõâàà ãýõ ñýòãýãäýë áè÷ñýí ýòãýýä ººðºº þó áè÷ñýíýý îéëãîæ áàéãàà áîëîâ óó. ×èíèéõýýð áîë îõèí íü ààâûãàà õîðîî÷èõñîí õýðýã ¿¿? áèòãèé áàëàéð.
2014-02-24
haramsmaar yum:
bi iim uul ene ter sonirhdoggui l dee.ene huniig yamarshuu hun bdgiig ni ch medehgui.gehdee yagaad ch yum ih haramsmaar sanagdaad bhiin.bas deer neg hun helsen bna.ohin ni neg l haramssan gashuudsan shinjgui yariltslag ugch bhiin.sonin yumaa
2014-02-24
haraatsai:
ene setgvvlch gedeg heden gainuud hvnii ardaas dandaa bogs uhaj bh yum daa etseg ehee aldsan hvn ymar l olig bhuudee getel balai yum asuugaad bh yum oorsdoosoo ichdeg boloosoi
2014-02-24
зочин:
энэ сэтгүүлчид хогийн новшнууд хүний зовлонгоор дандаа бизнес хийдэг.хатуу хариуцлага тооцмоор юм.худлаа юм болиоч новшийн сэтгүүлчид ээ
2014-02-24
ла луна:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-24
юу уншчихав аа:
ямар сонин ярилцлага вээ,юу уншчихваа, гэр бүл нь намайг уучлаарай төрсөн охин нь байтугай хамт явсан хүн ч ийм тоомжиргүй гашуудсан харамссан шинжгүй ярилцлага өгөхгүй дээ. өвлийн өдөр богино чи л аавыгаа яаруулж дэндүү их цагаар шахсанд ослын хамаг учир л байх шиг байх юм өндөр уул цас мөсөн дээр тас харанхуйд буух хэрэг байсан ч юм уу үгүй ч юмуу хавар болох гэж байхад өвөл төлөвлөх хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу. ум сайн амгалан болтугай.
2014-02-24
зоригт:
ямар юмны чинь сэтгүүлч байдаг юм.мсэ энэ тал дээр жаахан ажиллаж,энэ хэдэн хүүхнүүдийн оюун санаа,мэдлэг, боловсрол,хүн чанарын талаар жаахан цэнэг өгч цензур тогтоох хэрэгтэй байна
2014-02-24
үнэнч:
ум маани бад ми хум. гавъяатай , туршлагатай , нэр хүндтэй монголын сайн уулчдын нэг байжээ. бурханы оронд очих болтугай. энэ хөгийн хэсэг сэтгүүлчид байнаа. галаарид гэдэг нөхөр иймэрхүү сэтгүүлчийн нэр зүүсэн хогын гаруудадаа арга хэмжээ авбал таарна. дандаа худлаа мэдээлэл цацаж хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглодогоо больвол дээргүй юу? ер нь энэ мэдээллийн хэрэгсэл , сайтууд сайн шалгаж магадлаж байж нийтэлвэл яасан юм бэ?
2014-02-24
zochin:
setguulch nart uurt ni gai zovlon gashuudal tohiohgui yum shig surag sonsood ali muu talaas ni degsduuleed eldev sonin saitaar taraahaas uur ajil baidgui yum baihdaa. yamar yos zuitei yamar medleg mergejiltei huniig setguulcheer avaad baidag yum boldoo. uursduu hotiin partai baishingaas tsuhuihgui hov bicheed suuhaas ichdegui zovdogui yum baihdaa
2014-02-24
zochin:
ene zarim setguulchid gej hudalch garuud dandaa hunii bugs uhahaas uur um setgej hiih potentsialgui mal bolchihson humuus bha um. surguulid yu zaalgaj bsan um be
2014-02-24
zochin:
medleg bolowsrol muutai , khunii chanar muutai, sensats khaisan ,khunii muud durtai khogiin setguulch nertei nukhduud khuniig tsusguy alna shuu
2014-02-24
зочин:
зарим сэтгүүлчид хүний ажилд ёстой гай дараа болох юм тараах юм аа.
2014-02-24