Ховдод төсвийн хөрөнгөөр зочид буудал барьсан асуудал гарчээ

img

УИХ-ын намрын чуулган завсарласны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөл, Булган, Орхон аймагт ажилласан бол энэ сарын 20-22-нд олон үндэстэн ястны өлгий Ховд аймагт ажиллалаа. Тэрээр хөрөнгө оруулалт нь царцсан обьектуудтай газар дээр нь танилцаж, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа, мөн Ховд хотын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай иргэдийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон байна. УИХ дахь олонхийн бүлгийн даргыг Ховд аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ховд нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Батцогт нар мөн ажиллажээ.

 S

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2014 оны төсвийг хэлэлцэх үед төсөвт өртөг нь нэмэгдсэн 200 гаруй обьектыг царцаасан бөгөөд тус аймагт 18 төсөл арга хэмжээ царцаагдсанаас тав нь барилга аж. Тэдгээрийн 10 гаруйнх нь хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт шилжүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна. Ажил урагшлаагүй шалтгаан нь нэг компанид олон ажил өгсөн, зарим ажил авсан компани нь олдохоо больсон, тендэрийг хэсэгчлэн зарласан, хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй зэргээс болсон аж. Түүнчлэн төсвийн хөрөнгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй зочид буудал барихад зарцуулсан асуудал ч гарсан гэнэ.

 s

Мөн тус аймагт иргэдэд ая тухтай үйлчилгээ үзүүлж, наймаачид эрүүл, аюулгүй орчинд ажиллах бололцоог бүрдүүлсэн битүү захын нээлт болсон байна. 20 гаруй жилийн турш тус аймгийн худалдаа эрхлэгчид задгай талбайд худалдаа эрхэлж, эрүүл мэндээрээ хохирч, бараа бүтээгдэхүүнээ чанарын төвшинд хадгалж чаддаггүй байсан аж. Харин Засгийн газраас гаргасан санаачлагыг худалдаачид дэмжиж, хамтарснаар “Эвийн хүч” нэртэй компани байгуулж нэг тэрбум төгрөгийг хамтран босгосон аж. Үүнд 400 гаруй бизнес эрхлэгч нэгдсэн гэнэ. Түүнчлэн Ерөнхий сайдын багцаас 3.7 тэрбум төгрөг зарцуулснаар орчин үеийн шаардлага хангасан дулаан тохилог битүү худалдааны төв ашиглалтад орсноор 500 гаруй иргэн ажлын байраар хангагдсан ажээ.

 da

Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд зөвхөн тус аймгийнхан үйлчлүүлээд зогсохгүй зэргэлдээх аймгийнхан үйлчлүүлэх эрхтэй. Гэвч Халдвартын тасаг нь бараг үүдээ барихдаа тулаад байгаатай УИХ дахь олонхийн бүлгийн дарга биечлэн танилцлаа. Хоёр давхар барилгын нэлээд хэсэг мөөгөнцөртөж, цэвдэг суусан байв. Ийм байранд өвчтэй хүн хүлээн авч эмчилэх нь байтугай эмч нар ажил хийх бололцоогүй байгаа дуулгасан аж. Уг төв бүрэн хүчин чадлаараа ажиллавал иргэд Улаанбаатар хотыг зорьж, явдал суудал болох шаардлагагүй болно. Гэхдээ ийм хэмжээнд хүрэхийн тулд өвдөж зовсон иргэнээ ороод ирэхэд тохь тухтай газар хүлээн авахаас гадна техник технологи нь орчин үеийн шаардлага хангасан, эмч нарынх нь ур чадвар бусдаас дутуугүй байж баруун бүсийнхэн эмчлүүлэхийн тулд нийслэлийг зорихоос аргагүйд хүрдэг их нүүдэл татарна гэдгийг Д.Эрдэнэбат онцолсон байна.

SA

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
gobialtaid huuchin zasag darga ni ooroo tansaglah gej tamgiin gazriin barilgiinhaa ard tosbiin horongoor zochid buudal bariulj ehelsen shuu dee
2014-02-25
hovd:
sain baina tegeh heregtei yasan ch baisan orshooliin huuly garaad l irne
2014-02-24
irgen :
ter xovdiin emnelegiin zasvariin tenderiig ni xukxidsan kompanii ni ezen ene zurag deerx xar malgai ulaan zangia xar palito omsson xar bayarsaixan ichixgui zogsoj bna shtee erdenebat dargaa.
2014-02-24