Абакан-Улаанбаатарын хооронд шууд нислэг нээхийг хүсчээ

img

Монгол Улсаас ОХУ-ын  Кызыл хотод суугаа Ерөнхий консул Д.Ганболд  Хакас улсад айлчилжээ. Айлчлалын үеэр Ерөнхий консул Д.Ганболд  Хакас улсын тэргүүн, Засгийн газрын дарга В.М.Зиминтэй уулзсан байна.  Уулзалт Хакасын Засгийн газрын ордон дахь тэргүүний өрөөнд болж, Ерөнхий консул Д.Ганболд В.М.Зиминд албан ёсоор консулын патентаа өргөн барьжээ.

Ноён Виктор Зимин эртний түүхээрээ гүн гүнзгий холбогдсон хөрш Монгол Улстай нягт харилцаатайг тэмдэглэн, монголын ард түмэнд нэн хүндэтгэлтэй хандаж явдгаа илэрхийлсэн байна.  Уулзалтын үеэр Хакасын тэргүүн соёлын солилцоо хийх, Абакан-Улаанбаатарын шууд нислэг нээх боломжийг судлах, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Хакасад борлуулах суваг нээх зэрэг соёл-эдийн засгийн хамтын ажиллагааны талаар нэлээд санал дэвшүүлжээ. Мөн  уламжлалт харилцааг улам өргөжүүлэн батжуулах сонирхолтой байгаагаа нотлохын зэрэгцээ Монголын компани, бизнес эрхлэгчдийг Хакаст зочлохыг урьж, хамтран ажиллах бизнесийн түнштэй болохыг хүссэн байна.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий консул Д.Ганболд, түүний саналыг холбогдох яам, газруудад хүргүүлнэ гэдгээ амлажээ.  Мөн Монгол-Хакасын ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Монгол-Хакасын соёл-эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ гэдгээ илэрхийлсэн байна.  Ерөнхий консул Д.Ганболд Абакан хотод ажиллах үедээ БНХакасУлсын Шилжилт хөдөлгөөний албаны дарга С.А.Егоровтой монгол иргэдийн асуудлаар, Хакасын ХАҮТ-ын ерөнхийлөгч С.Б.Адамянтай Хакас-Монголын эдийн засаг, бизнесийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар тус тус санал солилцжээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mogul:
hervee orosod bga mongol ystanuud negdej nygtarval ayltai gd aidag ym...
2014-02-25
mogul:
mend amar uu...mogoi 3 huvagdsan cn gvrveliin daitai mongol 3 huvagdsan cn gvrnii daitai gedeg ym.. bidnii tsoohon mongochuudaa evtei baij ulam olon boltsgooy.. hakas uls bol oros ulsad baidag holboonii uls bidnii mah tsusnii tasarhai .ene oros ,hytad ulsuud bidnii tsoohon mongolchuudiig negdmel bish ystanuudaar ni tus tusad bailgaj orosuudaaraa zahiruulj arhi darsaar uusgaj baidag ym.hvn amiinhan ihenh ni muusain orosuud baigaa......
2014-02-25
mng...:
hakas ntr geed uliigee dongosood bga yum bol
2014-02-24
zochin:
hakas gej ymar uls haanaas garaad irwe bas bidiin tasarhai umuu ymar ih tasarsan um daa argvil um daaene ih olon suutanguud chin bvgd darga bolh geed aimag aimagaar huwaaj awchee dee odoo nymka hvrtel uws uls baiguulah geed luws hvn deed tenger um yriad ehelsen bn daa ench maniin bodlog baih daa teg heljbichisen tunhag munhag garagsan nohod chin bvgd maniin gishvvd shvv dee engeed dahiad 1 uls bi bolh ne
2014-02-24
zochin:
bid l sain medehgui sudlahgui baigaa bolokhoos tuva /tagna urainhai/-iin kiziliin baruun talld altai, altai krai ene ter geed hoyr gurvan jijighen hoorhon avtanomit uls bainaa tednii uuguul irged geed baigaa atamanuud ni bas l tsookhoon heden oird mongolchuudiin tasarhai baigaad baih shig l baigaam da. muusain orosuud neeree mongoliig samrah shig boljee ivan, li hoyr udahgui ene uil laigaa edleh baihaa
2014-02-24
уншигч:
хакас бол бөөгийн шашнаа хадгалсан ойрдууд бгаа нь монголын салшгүй хэсэг оросууд хакасын түүхийг мушгиж тархи угаадаг бдаг болохоос
2014-02-24
zochin :
хакас улс gej yamar uls baidagiin be kazakaztan bishu
2014-02-24