Уулчдын холбооноос мэдээлэл хийнэ
Монголын уулчдын үндэсний холбооноос өнөөдөр 11.00 цагт Спортын төв ордны хурлын зааланд талийгаач гавьяат тамирчин Л.Болдбаатарын осолдсон шалтгааны талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал хийнэ.
Тэрээр охин Б.Үүрцайхын хамт хоёрдугаар сарын 13-нд Алтай таван богдын Малчин уулын оргилд гаран, уруудаж яваад осолдсон. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын алба, зарим уулчид хамтран эрэлд гарч, талийгаачийг хоёрдугаар сарын 20-ны 17.00 цагийн орчимд уулнаас олсон тухай мэдээлсэн. Түүний шарилыг өнгөрөгч баасан гарагт Улаанбаатар хотод авчирсан байна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ