Улаанбаатарт 3 хэм дулаан
Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 13-18 хэм, Сэлэнгэ, Хараа,Ерөө, Туул, Тэрэлж Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градусдулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 2-4 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ