Улаанбаатарт 0-2 хэм дулаан
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
e
Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.
ds
Харин маргааш буюу энэ сарын 24-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ