Хустайн нурууны хамгаалалтын захиргааны үүргийг ТББ-аар гүйцэтгүүлнэ
Засгийн газраас Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв-төрийн бус байгууллагаар 5 жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахаар болжээ. Улмаар Улсын тусгай хамгаалалттай газарт менежментийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг нарийн мөрдөх, санхүүжилтийг шийдвэрлэх, аялал жуулчлал, олон улсын чанартай судалгаа шинжилгээний ажал явуулах талаар тодорхой тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БОНХ-ийн сайдад даалгасан байна.
“Хустай цогцолбор газар” төв нь тус цогцолборын хамгаалалтын захиргааны үүргийг 2008 оноос гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. Тус төв гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Хустайн цогцолбор газар олонд танигдсан, менежмент сайтай, үлгэр жишээ тусгай хамгаалалттай газруудын нэг болж чадсан гэж салбарын яам үнэлж байна. Хамгаалалтын захиргааны үүргийг улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр гүйцэтгэдэг байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ