Боомтын үндэсний зөвлөл байгууллаа
Хилийн боомтын хөгжлийн талаар баримтлах бодлого боловсруулах, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж ажиллах үүрэг бүхий орон тооны бус Боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газрын хуралдаанаар баталсан байна.
Зөвлөлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг даргалах юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Зам тээврийн сайд болон холбогдох газрын дарга нар бүрэлдэхүүнд нь багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ