Автозамын төслийн хоёр дахь гэрээ байгуулна

img

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хоёр дахь гэрээг батлахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Энэ хөтөлбөрөөр Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоос Баян-Өлгийн Цагааннуур сумын Улаанбайшинт хилийн боомт хүртэл 743,1 км хатуу хучилттай автозам тавих, санхүүжилтийг нь олон үе шаттай хийхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк тохиролцсон юм.

2011 онд баталсан эхний гэрээгээр Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103,3 км зам барьж байна. Өнөөдөр дэмжигдсэн хоёр дахь гэрээгээр 189,7 км зам барих ба үүнд шаардагдах 135,5 сая ам.долларын 125 саяыг Азийн хөгжлийн банк, үлдсэнийг Монгол Улсын Засгийн газар гаргана.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ард түмний дийлэнхи олоныг ядууруулан , цөөн тооны олигархи авилгачидыг тэтгэн барилга ,зам бариад хэрэг байна уу. эхний ээлжинд ядаж өргөн хэрэглээний хүнс, бараа товарын үнийг тасралтгүй өсгөхөд хамгийн гол нөлөө үзүүлээд байгаа валютын ханшаа зохицуулмаар юмаа. бүтээн байгуулалт хийх нь мэдээж зөв гэхдээ зөвхөн нэг талаа хараад бусдыг хаяаад нэг л их бүтээн байгуулалт хийж байгаа нэрээр дараагын сонгуульд гарна гэвэл арай л биш шүү... том эндүүрэл.
2014-02-22
лхагва:
хэнд хэрэгтэй юм гэж гэнэн асуулт? хэн энэ замыг барих шийдвэр гаргаж байна тэрэнд хэрэгтэй, хэр үр ашигтай хэзээ вэ гэдэг сонин биш ажил хийж жүжиглэнгээ ахиухан мөнгө дараагийн сонгуулиас өмнө хусах нь зорилго хааны алба халаатай эзэний алба ээлжитэй гэдэг үнэн байвал яана.
2014-02-21
asuult:
хэнд хэрэгтэй зам бэ?
2014-02-21