Улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг тогтоолоо
Улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоолоо. Үүнд Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших Хар азаргын нуруу, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших Хүрээмандал уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумдын нутгийг дамнан орших Баян цагааны тал, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Дархан уул, мөн аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэн Тооно уул, Увсын аймгийн Хяргас сумын нутагт орших Булганхангай уул, Чингэлтэй хайрхан уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг баталлаа.
Увс аймгийн Давст сумын нутагт орших Мөнгөн Цахир уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Дарханхаан уул, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хангал нуур, мөн аймгийн Батширээт сумын нутагт орших Биндэръяа хан уулын байгалийн дурсгалт газрын хилийн заагийг баталлаа.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ