Эрдэнэт үйлдвэрийг эдийн засгийн чөлөөт бүс болгохыг санал болгов

img

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрөгч долоо хоногийн баасан гарагаас Хөвсгөл, Булган, Орхон, Зүүнхараа хотуудад ажиллажээ. Орон нутаг дахь томилолтын хүрээнд тэрбээр  2014 оны төсөвт царцаасан барилгуудтай газар дээр нь танилцаж, УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг өгч, иргэдтэй уулзаж санал бодлоо солилцсон байна. Тэрбээр аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ ажлын арга барил  болон орон нутгийн хөгжлийн төлөө дэд бүтцийг шийдэх чиглэлд түлхүү анхаарч байгааг сайшаасан аж. Түүнчлэн “Эрдэнэт” бол аж үйлдвэр дагасан хот учраас аж үйлдвэрийн даргатайгаа нягт уялдаж ажиллаж,  “Эрдэнэт”-ийн хэтийн хөгжлийн асуудлыг хамтарч шийдэх учиртай гэдгийг аймгийн удирдлага болоод үйлвэрийн удирдлагуудад сануулсан гэнэ.

БЙ

Орос-Монголын харилцаа царцмаг байгаа энэ үед халуун дулаанаар ойртуулах нэг гарц нь “Эрдэнэт” үйлдвэр. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийг Орос-Монголын хамтарсан Эдийн засгийн чөлөөт бүс болгох ажлыг яаравчлан хийх хэрэгтэй. Газар нутгийн байрлалаараа ч Оросын хилтэй ойрхон байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологийн парк байгуулах асуудлыг удаахгүй  байхыг тэрбээр хүссэн байна. Мөн тэрбээр томилолтын хүрээнд зэс кабель үйлдвэр болох “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан ажээ.

ЫЙ

АН-ын бүлгийн дарга мөн Орхон аймгийн царцаасан обьектуудтай танилцаж, орон сууцны хорооллын дэд бүтцийг шийдэх нь зүйтэй. Хүүхдийн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээ, түргэн тусламжийн барилга, мөн нэг сургуулийн барилга зураг төслөөс өөр хийсэн ажилгүй атлаа төсвөөс мөнгө нэхжээ. Энэ жил ажлыг нь эхлүүлээд хавар Төсвийн тодотголоор оруулаад, ажил нь намар эхэлж, тэгээд мөнгийг нь хувааж тавина гэвэл дахиад л гурав, дөрвөн жил үргэлжилнэ. Тийм учраас ажлуудаа эрэмблээд, юу нь хэрэгтэй байгааг жагсаагаад нэг жилд багтааж барих төсвийн хөрөнгө оруулалтыг нэг обьектод хийе гэсэн хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад хэлсэн аж.

ы

УИХ дахь АН бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолт Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажилласнаар өндөрлөсөн гэнэ. Газар нутаг хүн амын байдлаараа томоохонд тооцогддог тус суманд төмс, хүнсний ногоо болон нарийн ногооны аж ахуйг хөгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа тэрбээр хэлсэн байна. Хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх  зорилгоор 12 хүлэмж барихаар төлөвлөгджээ. Үүнээс дөрвөн хүлэмж нь халаалттай буюу жилийн дөрвөн улиралд  байнгын ажиллагаатай байх гэнэ.

ый

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nasaa:
maskaa zov zvvgeech dargaa
2014-02-23
ойдаа:
энэ хоёр орны дунд чөлөөт бүс байгуулах үнэхээр хэцүү бизээ. лав л хятадуудыг замын үүдэд орж ирээд наймаа хийвэл нутагт оронгуут нь цөлнө.дахиж монголын хилээр гарах эрхгүй болно. оросууд харин яах бол. оросууд үүнийг өчүүхэн юм гээд үл тооно биз дээ. манайхан л фантастик уран зөгнөлөөр мөнгө угаадаг болохоос биш зах зээлийн хууль өөрөө бараг заагаад өгнө. мөн эдгээр улсууд үүнийг сонирхох орон мөн үү гэдгээс шалтгаална. манайхан ч нам намын уран панаалаар жигүүр хийж дэвэх юм даа. юуны урд эгийн голын уцс, 5 дугаар цахилгаан станц, нүүрснээс шингэн түлш гаргахыгаа шийдээч. бусад нь яах вэ юун чөлөөт бүс
2014-02-23
õ¿ëýýã÷:
ìàëíóóäàà ýðäýíýò ÿàõ âý àëòàíáóëàãèéí õóäàëäààíû ÷ºëººò á¿ñ þó áîëñîí áý õè÷íýýí æèë áîëæ áàéíà õàøààíààñ ººð þì àëãà
2014-02-23