ОХУ-ын боловсролын салбархныг шагнав
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл шагнал гардуулав. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан шагналаар Гнесиныхны нэрэмжит Оросын хөгжмийн академийн багш, профессор Тарнавская Татьяна Николаевна-г шагнажээ. Харин Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан шагналаар Адыгейгийн Улсын их сургуулийн ректор Хуганов Рашид Думаличевич, тус сургуулийн гадаадын оюутнууд хариуцсан тэнхимийн захирал Тлехатук Сусанна Руслановна, Пермийн Бүжгэн жүжгийн коллежийн захирал Шевченко Людмила Дмитриевна, тус коллежийн багш Налепова Галина Ильинична, А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний улсын дээд сургуулийн проректор Смирнова Надежда Ивановна, Москвагийн Эрчим хүчний их сургуулийн проректор Замолодчиков Владимир Николаевич нарын найман хүнийг тус тус шагнажээ.Шагнал гардуулах ёслол ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамд болсон байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ