Аделина Сотникова: Өрсөлдөгч бус өөрийгөө ялна гэдэг бол гайхамшиг
“Сочи”-гийн мөсөн дэвжээнд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын медальтнууд өчигдөр тодорсон билээ. Энэхүү төрөлд эзэн орны тамирчин, европын хоёр удаагийн аварга Аделина Сотникова 224.59 оноог авсанаар аваргын алтан медаль хүртлээ. Шинэхэн олимпийн аваргатай www.olympic.org сайтын сэтгүүлч цөөн хором ярилцжээ.
5
-Ярилцах боломж олгосонд баярлалаа. Энэ зүйлийг асуухгүй бол болохгүй гэж бодож байна. Өчигдөр мөсөн дэвжээний хатад хэмээгддэг Өмнөд Солонгосын тамирчин Ким Юу На болон Японы тамирчин Мао Асада нар их спортоо орхиж буйгаа зарласан. Энэ мэдээ танд ямар санагдав?
-Яг үнэнээ хэлэхэд, би “Ванкувер 2010” өвлийн олимпийн үеэр 13 настай байсан. Өмнөд Солонгосын тамирчин Ким Юу Наг алт авахад, ирээдүйд миний хүчтэй өрсөлдөгч гэдгийг ухаарсан. Бид 10 гаруй олон улсын зэрэглэлтэй тэмцээнд өрсөлдсөн ч гэсэн би бүх талаараа түүнтэй нэг түвшинд өрсөлдөж чадахгүй гэдгээ мэдсэн өдрөөс эхлэн мөсөн талбай миний гэр, амьдрал болсон. Би өдөрт 18 цаг мөсөн талбай дээр хичээллэж амжилт гаргахыг хүссэн. Ким Юу На бол намайг хурцалж, амжилт гаргахад нөлөөлсөн тийм л ачтан. Харин Мао Асада бол гайхалтай уран гулгагч, түүний техник болон биеэ авч яваа байдал нь надад үргэлж үлгэр дуурайлал өгдөг.
5
-Тэр хоёртой ярилцаж, хамт бэлтгэл хийж байсан уу?
-Ярилцаж байгаагүй ээ. Би одоохондоо англи хэлэндээ тийм ч сайн биш. Бэлтгэл бол олон удаа хийсэн.
6
-Үзүүлбэрээ үзүүлж байхдаа бусад орны тамирчдыг бодоход та илүү тайван харагдаж байсан?
-Дасгалжуулагч багш минь “Тайван бай, чамд алт авах хүч, чадвар байгаа. Бэлтгэл дээрээ хийж байсан зүйлээ сайн сана” гэсэн.
6
-Танаас илүү Оросын гол найдвар болж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын алтан медаль хүртэх өндөр магадлалтай байсан Юлия Липницка олон хүний урмыг хугалж, амжилтгүй оролцлоо. Яагаад?
-Миний бодлоор түүнд хэтэрхий их ачаа үүрүүлсэн. Яг Евгений Плющенко ахад хүмүүс хэрхэн хандаж байсан шиг. Амжилт гаргаж ирэхээр нь “сайн байна” хэмээн урамшуулж, алдаа гаргах болгонд нь элдвээр хэлдэг байсан. Плющенко ахтай уулзсан бүх хүн л та олимпийн аварга болох хэрэгтэй, алт авах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Бид нар “Сочи”-д орохоос өмнө хамтдаа бэлтгэл хийж эхэлж, нэг нэгнийгээ илүү ихээр таниж эхэлсэн. Би Юлия Липницкаг ойлгож байна. Юлия хонгор минь бид хоёр анхныхаа олимпиод ороод гайхалтай амжилт үзүүллээ шүү дээ. Энэ бол бидний хүсэн хүлээсэн мөч.
6
-Мэдээж хэрэг таны амьдрал болон амжилтын тухай олон асуулт асуухыг хүсч байгаа ч гэсэн бид хоёрт хангалттай цаг байхгүйд харамсалтай байна. Тэгэхдээ та аварга байж үзсэн болохоор сэтгэлээ сайн нууж байх шиг?
-Та буруу бодож байна. Миний зүрх яг хаана байрлаж байгааг мэдэхгүй байна. Яг үнэндээ би ямар ч туршлагагүй нэгэн шүү дээ.
6

-Би маш их баяртай байна. Бидэнд давуу тал байсан. Үүнийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь би өөрийгөө яллаа. Тэд ч бас. Өрсөлдөгч бус өөрийгөө ялна гэдэг бол гайхамшиг.
6
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ