Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт "Хөрс бордоо Ургамал хамаалал" сэдэвт Монголын агрономич инженерүүдийн анхдугаар зөвлөгөөн болно.
Буянт-Ухаа спорт цогцолборт
11:00 цагт Хан-Уул дүүргийн ИТХ-аас дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд “Тамхигүй ирээдүй” уриан дор сагсан бөмбөгийн “Аварга анги” шалгаруулах тэмцээн нээлтээ хийнэ.
Нийслэлийн “Иргэний танхим”-д
08.00-12.40 цагт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тендер хариуцан зохион байгуулагч ажилтнуудын уулзалт болно.
ХӨСҮТ-ийн 1А байрны 4 давхарт
09.30-13.00 цагт “Эрсдлийн үеийн мэдээлэл харилцаа” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан хагас өдрийн сургалт болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:20 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас иргэдийн эрх зөрчигдөж буй асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд мэдэгдэл хүргэх болсон тухай хэвлэлийн хуралтай.
Багануур дүүрэгт
10:00 цагт БШУЯ Багануур дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургуулийг хүлээлгэн өгөх гэж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр баригдсан тус сургуулийн нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс нар оролцоно.
Хангарьд ордны 14 давхарт
13:00 цагт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” хөтөлбөрийн “Сэрүүн бүсийн хотын хөгжлийн технологийг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн талаарх сургалт явагдана.
MN мэдээллийн төвд
11.00 цагт “Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааны талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт “Найрамдал Ротаракт клуб” ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, бууруулах, сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй “МИЛКИВЭЙ” төслийн явц, төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаануудыг танилцуулна.
13.00 цагт “Оргио” монгол тахиа олон улсын чанарын стандартын гэрчилгээ авсан талаар мэдээлэл хийнэ.
Бусад
10.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө, дараа нь 10.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд Оросын "Эх орноо хамгаалагчдын өдөр"-т зориулан Монгол улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд И.К.Азизов, Монгол улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээтэй.
19:00 цагт Медиа Групп ХХК-ийн “Нийслэл Гайд” сэтгүүлийн АПП хувилбарыг зах зээлд танилцуулах ёслол “The IVY” ресторанд болно.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ