ТЕГ-ын барилгыг 13,5 тэрбумаас эхэлж дуудна
ТЕГ-ын шинэ барилгыг маргааш дуудлага хуралдаанд оруулна. Уг барилгыг эхний ээлжинд 13,5 тэрбум төгрөгөөр дуудах юм байна. Яагаад дуудах болсон шалтгааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй хийх уулзалтынхаа үеэр онцолсон юм. ТЕГ-ын барилгын байршил “Дүнжингарав” худалдааны төвийн хажууд баригдах болсон нь байршил буруу аж. Мөн одоогийн ТЕГ-ын барилгын ам.метрээсээ бага. Техник, тоноглол оруулахад боломж нь буруу аж. Дээр нь өртөг өндөртэй баригджээ. Тиймээс худалдах нь зүйтэй гэж үзсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ