Н.Алтанхуяг: Би ч бас нэр төрөө сэргээлгэж авмаар байна

6
-Хөрөнгийн биржтэй холбоотой асуудалд та ямар мэдээлэлтэй байна вэ? Их хэмжээний өрөнд орсон гэх мэдээлэл гарлаа.
-Хэвлэлээр гарсан мэдээлэл 100 хувь үндэслэлтэй гэхэд хэцүү. Хөрөнгийн биржийн асуудалд Төрийн өмчийн хорооноос тодорхой шалгалт оруулаад хариуг нь хэл гэсэн. Шалгалтын дараагаар хэлэх хэрэгтэй байх.
5
-Шатахууны үнэ дахин нэмэгдэх гэж байна, ШТС-ууд шатахуунаа олгохгүй байна. Засгийн газар ямар нэг арга хэмжээ авах уу?
-Шатахууны үнийн асуудалд байр сууриа хэлсэн. Шатахууны үнэ 90 төгрөгөөр нэмэгдэх шалтгаан байхгүй. Яг хаана, аль аймагт нэмэгдсэнийг нь баримттай хэл.
6
-Үйлдвэржилтийн төслийн сонгон шалгаруулалт ямар байгаа бол? Санхүүжилт хэдэн төсөлд хуваарилагдах бол?
-1150 төслүүдийг дотор нь ангилах, танилцах гээд цаг хугацаа зарцуулна. Эхний ээлжийн ажлууд хийгдээд явж байна. Засгийн газар шаардлага хангасан төслүүдийг нэг их наяд төгрөгөөр дэмжихээс гадна Монгол Улсад хэрэгтэй төсөл байвал цааш нь хөрөнгө оруулагч хайж, санхүүгийн эх үүсвэр олгох чиглэлээр ажиллана.Импортыг орлох, экспортыг дэмжих зорилтыг хангахгүй байгаа төсөлд санхүүжилт олгохгүй.
6
-Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж мөрдөх журам гараагүйгээс хүлээлт үүсгэж байна гэнэ. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг дагаж гарах зарим журмууд гараагүй байгаа. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулахаар Эдийн засгийн хөгжлийн яамныхан ажиллаж байгаа.
5
-Дуудлага худалдаанд хичнээн барилгыг хамруулах бол?
-ТЕГ-ын барилгаас гадна олон барилгыг дуудлагад худалдаанд оруулна. Гэхдээ царцаасан барилгуудыг Аудитын ерөнхий газар үнэлэлт дүгнэлт өгсний дараагаар шийднэ. Ингэхдээ УИХ-д оруулж батлуулна.
6
-Төрийн өмчийг хувьчлах ажил ямар шатандаа яваа бол?
-Төрийн өмчийг бид эзэмшүүлэхээр ярьж байна. Үүний цаана олон хэлбэр байгаа. Төрийн өмчийг заавал эзэмшүүлэхгүйгээр түрээсэлж болно. Манай ТӨХ-ныхан Францын төрийн өмчийг судалсан байна лээ. Тэр чигт нь худалдчихгүй. Гэхдээ жил бүр ТӨХ-ийн компанийн тодорхой хувийг олон нийтэд биржээр мэдээлж, санал болгох юм. Ингэснээр тухайн компанийн үйл ажиллагааг том донсолгоо өгөхгүй. Үүнд ТӨХ идэвхтэй ажиллаад, судалгаа хийсэн. Зарим боломжтойг нь бүрэн хувьчилъя гэж байгаа юм. Автозам засварын компанийг орон нутагт нь өгнө. Ингэснээр орон нутгийн удирдлага нь эзэмшиж, ашиглана. Нэг компанийн дор олон компани төвлөрч байгаа. Тийм учраас төрийн өмчит компанийн менежментийг сайжруулж, ашиг орлоготой болгохын тулд судалгаа хийж байна.
5
-Барилгын зураг төслүүд бэлэн болоогүй гэсэн. Энэ нь төсөв батлахад удаашрах нөхцөл болох уу?
-Ирэх даваа гаригт тендерийн явцын талаар мэдээлэл өгнө.
4
-Шинэ сум төслийг хэрэгжүүлэхэд мөнгө санхүү дутна гэж байна. Санхүүжилт нэмэгдэх болов уу?
-Шинэ сум төсөл дээр нэг суманд 10 тэрбум төгрөг тавьсан. Энэ мөнгөн дотор л барина. Дахиад мөнгө нэмбэл дампуурна. Энэ жилийн 16 сумыг 10 биш таван тэрбум төгрөгөөр барих болсон шүү.
4
-Б.Энхбаяр, н.Сайнжаргал нарыг Ерөнхий сайдын нэхэмжлэлээр эрүү үүсгэн шалгаж байна гэсэн. Та үүнд ямар тайлбар хэлэх бол?
-Би хэвлэл мэдээллийнхэнтэй янз бүрийн хэрүүл хийгээд байдаггүй. Шинэчлэлийн Засгийн газарт хандсан шүүмжлэлийг ч хүлээгээд авчихдаг. Хүний нэр төрд халдаж, хэвлэлийн бага хурал хийн, “Бумбардай” номоос мөнгө идсэн гэж хоёр залуу баахан зүйл ярьсан. Хүн андуурч хэлэхийг тоохгүй, хэвлэлийн бага хурал хийж байна гэдэг чинь цаана үндэслэлтэй, тооцоотой хийсэн зүйл. Тиймээс би хууль зөрчөөгүй учраас хуулийн дагуу шалгаж өг гэж хэлсэн. Одоо ямар явцтайг мэдэхгүй. Хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүсийг хэлснээ нотол гэж байгаа. Би ч бас нэр төрөө сэргээлгэж авмаар байна.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ