Мадам Тюссо Монголд

img

 

Чингис хаан, Өүлэн, Бөртэ Үжин, Өгөдэй, Цагаадай, Тулуй, Хасар, Жамух, Зүчи, Мухулай нартай “уулзахыг” хүсвэл Театрын музейг зориорой. Дэлхийн 30 оронд байдаг Мадам Тюссо буюу лааны тосон барималын Монгол хувилбар Чингис хаан түүний ойр дотны хүмүүсийн дүрээр бүтээгдэн, олны хүртээл болоод байна. Монголын эрдэмтэн, судлаачдын гаргасан дүрээр Хятад улсад барималуудыг бүтээсэн аж.

6

Барималуудаас зөвхөн дүр төрхийг бус түүх, соёл, тухайн үед эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэлийг харж болох юм. Одоогоор 13 баримал олны хүртээл болоод байгаа бөгөөд дараагийн ээлжинд Чингис хааны залуу нас, Сүбээдэй баатрын дүр бүтээгдэн ирнэ гэдгийг “Чингис хаан вакс” галерейн маркетинг хариуцсан дэд захирал Б.Хишигсүрэн ярьж байв. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

6

-Лааны тосон барималууд тухайн хүний хэмжээгээр хийгддэг. Тэгвэл 13 дугаар зуунд амьдарч байсан хүмүүсийн хэмжээг нарийн мэдэх боломжгүй. Ямар судалгаанд үндэслэн барималуудыг бүтээсэн вэ?

-Бид археологийн олдвор дээр тулгуурласан. Дээлний хэмжээ тухайн хүний өндөр, нам, тарган туранхай зэргээр хэмжээг зааж өгдөг. Тиймээс дээлний хэмжээг үндэслэсэн.

6

-Дээл хувцас, эд зүйлсийг нь хаана хийсэн вэ?

-Манай уран бүтээлчид Монголдоо хийсэн. Тухайлбал, Чингис хааны дээлийг Говь компани хийж өгсөн. Бидэнд археологийн секторын дарга Амартүвшин маш их тусалсан. Дээлний хэв, хэмжээ, хээ угалзыг хийхэд зааж зөвлөж, материалаар хангасан. Зоос судлаач Нямаа гуай бас их тусалсан. Нэлээд боломжийн судалгаа ашигласан сайн бүтээлүүд болсон.

6

-Барималуудыг олонд хүргэх байнгын нээлттэй байлгах зориулалтын музей байгуулах уу?

-Байр савны тухайд бодож буй зүйл бий. Эхний ээлжинд бүтээлээ олон нийтэд үзүүлэхийг зорьсон.

6

-Одоо бол Чингис хааны үеийнхнийг бүтээжээ. Дараагийн үеийнхнийг хийх төлөвлөгөө бий юу?

-Төлөвлөгөө боловсруулж байгаа. Төв цэг маань Чингис хаан. Энэ түүхийн оргил хэсэг дээр цэг хатгачихаад зуун зуунаар тооцож, тухайн үеийн түүх соёлын илэрхийллийг харуулахыг зорьж байна. Тэгэхдээ тодорхой сэдэвчилсэн байдлаар үзүүлэх зорилт бий. Биетэй бодитой байхын тулд судалгаандаа анхаарч, уран бүтээлчдээ нэгтгээд ажиллаж байна.

6

-Дараагийн үзмэрүүд хэзээ ирэх вэ?

-Наадмаар нэг үзмэр ирнэ. Дараагийнхыг нь 11 дүгээр сард авчрах төлөвлөгөөтэй байгаа.

6

В.Бат

Гэрэл зургийг  Б.Батжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hnodegi:
манай монгол гое үзмэртэй болжээ.шүүмжлэх амархан шүү. манайхан ер нь нэг нэгнээ дэмжье.гадныханд үзүүлэх юмтай болжээ.амжилт хүсье
2014-03-26
shal durak um:
usan teneg nuhur hiijdee, iim tsaraitai gej hen helsen um hudlaa batlah um bhgyi chadvargyi garuud baahan materialiin garz hiij. tiim ih chaddag um bodit hyniig hiigeech .
2014-02-24
таалагдсангүй:
эзэн чингис хаан маань хятад царайтай болжээ. бас бусад нь ч ялгаагүй хятад төрхтэй байна. очиж очиж хужа нараар хийлгээд байхдаа яахав дээ. хужа нар бол хэргээр царайг нь ийм хийж байгаа. ер таалагдсангүй
2014-02-24
xujaad uu:
barimlaa xujaad xiilgesen gexeer xereg alga. uul n sanaa n goyo.
2014-02-23
oyun :
neree neg baatar ni tuvshunbayrtai yasan adilxan yum be?kkk
2014-02-22
бату:
ла ла ла. ийм дvртэй баримал хийхийг оюунгэрэл хатагтайн яам болно гэсэн юм байх даа? чингис хааны дvр нэг л биш ээ. хэдэн хоног архидаад цэлхийтэл хавагнасан , шартсан хvний царай яг байна. гэхдээ сайн харвал эрээнд ногоо зардаг хужаа ч байх талтай. uvлэн хатан бол яг бол хятадын урд зvгийн эмсийн хvрээлэнд ажилладаг * эм байна даа。ихэс дээдэсээ шоглох бусад арга олдоогvй л юм байх даа?энэ яам。。。。,зайлуул даа
2014-02-21
зоригоо:
их монголын баатруудын зүс царайг ийм байсан гэж ер нь хэн хэлсэн юм болоо урд зүгийн хүмүүс хийсэн бол но той л санагдаад байх юм даа
2014-02-21
utga :
ene muzei amid hun deer golcuu tuulgarlaj hiideg dee,mongol 3 say ch hurehgui hun amtai bj uugeer yugaa hiinee,udahgui zuunii manlai eceg mynganbayriin laanii hoshoo haragdah biz,gehdee sain zuil hiij bval demjinee,shuumjleh gesengui
2014-02-21
auggdoug:
kinon deer gardag jyjigchidteigeel adilhan barimaluud baina daa gej haha
2014-02-21
mongol:
saihan saihan mongol
2014-02-20
enhee:
oor bolsniig ny chi yaj medej bgaan chi uulzaj bsan yum uu
2014-02-20
zochin:
chingis oylen eh hoeriin tsarai bish bainaa.ih oor bolson baina.
2014-02-20
zaluusa :
arhi uugaad shoudaad noiliin nogoon teg bolj yavahaar bas hugiin hend ch hereggui huviin surguulid sursan nertei shoudaj yavahaar eniig hiigeed surchaach shiveesiig urlag boltol ni hiideg mongol zaluus bdag uim chini eniig chadah baih shuu tanar mini
2014-02-20
bayar:
saihan buteel boljee. ene bol uzuuleh haruulah bodit yumtai bolj bnaa gesen ug. gadaadiin juulchidad hurtel uzuulehed sonirholtoi baih
2014-02-20
зочин:
чингис өүлэн 2 ын царай бишээ, усан хавантай царай юү вэ ха ха
2014-02-20
бббб:
яасан муухай царайтай чингис вэ? тарган, нүд нь бүлцэн ёстой муухай
2014-02-20
жамух- а:
чингис хаан жаахан хаван гүйсэн бэлцгэр болжээ дээр нь бас юун жамуха вэ юун а-гаар төгсөөд байгаа юм бэ нэг орос эргүү дагзнууд шиг өмнө д тавьж маанагтуул яасан юм
2014-02-20
1111:
tiimch goy bish bn aa yagaad hytdad hiivee ta nar sain ajigla ygl hytad hunii torhtei bn hytadadrhuu shuu bugdeeree ylanguya chinges sain harl daaa hujaarhuu torh bn
2014-02-20
zochin:
ene chiny uzej hamaargui saihan buteel boljee. ta buhend daraa daraagiin ajild ulam ih amjilt husie.
2014-02-20
сониуч:
6т зураг дээр байгаа баатар нь олимпын аврага түвшинбаяртай адилхан харагдаад байхын
2014-02-20
ariuka:
estoi goy, ulam ih amjilt huseye. ulam goy bolgooroi.
2014-02-20
ла луна:
www.la-luna.mn та манай онлайн сайтаас өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-20