Улс төрийн ажилтнууд сургалтанд хамрагдлаа
Ардчилсан нам 2014 оныг “Дотоод сургалтын жил” болгон зарласан бөгөөд Нийслэлийн ардчилсан нам намын нийт улс төрийн ажилтнуудад зориулан “Ардчилсан намын улс төрийн ажилтнуудын семинар”-ыг өчигдөр зохион байгуулжээ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар зөвлөгөөнд оролцлоо. Тэд Ардчилсан намын 2014 онд хийж ажил болон Нийслэлийн хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтын талаар танилцуулсан байна.
са Мөн тэд одоогоос 25 жилийн өмнөх энэ өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр Монголын Ардчилсан холбоо Анхдугаар их хурлаа хуралдуулж байсныг онцлон хэлээд “Ардчилал” хэмээх мөр гаргаж эхэлсэн нь энэхүү өдөртэй давхцаж байгааг дуулгаж, баяр хүргэлээ. Ардчилсан нам нийт улс төрийн ажилтнуудаа чадавхижуулж, харилцан тэдний санал бодлыг сонсон, хоорондын уялдаа холбоогоо сайжруулах арга хэмжээг зохион байгуулсан нь намын цаашдын ажилд төдийгүй улс орны бүтээн байгуулалт, хөгжилд ихээхэн ач холбогдол өгөх аж.
ир П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ