Тагнуулын шинэ байрыг дуудлага худалдаагаар зарна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын дуусаагүй барилга, байгууламжийг маргааш буюу энэ сарын 21-ний өдөр дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тагнуулын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Энэ талаарх мэдээллийг сарын өмнө өдөр тутмын сонинуудаар зарласан бөгөөд дуудлага худалдааны доод үнийг 13.5 тэрбум төгрөгөөр тогтоосон” хэмээлээ. Дуудлага худалдаа тогтсон хугацаандаа буюу хоёрдугаар сарын 21-ний өдрийн 11 цагт Төрийн өмчийн хороон дээр явагдах юм байна. Энэхүү дуудлага худалдааны дэнчингийн доод үнэ нь үнийн дүнгийн 20 хувь буюу 2 тэрбум 700 сая төгрөг аж. Улаанбаатар хотын төвд тэр дундаа ногоон бүс буюу хүүхэд залуучуудын очих дуртай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байршилтай уг барилга бизнесийн байгууллагуудын сонирхлыг ихээхэн татаж байгаа гэх сураг ч байна.
1
Уг дуусаагүй барилга, байгууламж нь нийт 6 корпустай бөгөөд 5 корпусын барилгын газар шороо, суурь, каркас, ханын дүүргэлт, гадна ханын дулаалга, гадна дотно шавардлага, дээвэр хийгдэж цонх суулгасан. 150 автомашины зогсоол бүхий газар доорхи байгууламжтайгаас гадна цахилгааны болон инженерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн хийгдсэн. Нийт барилгын гүйцэтгэл 80 орчим хувьтай, эзэмшилдээ 1.5 га газартай гэдгээрээ чамгүй үнэ хүрнэ гэж тооцоолж байгаа юм байна.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ