Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:00 цагт Скаутын мэдээлэл сурталчилгааны аянтай. ЕБС-ийн нийт 600 гаруй сурагчид оролцоно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд
09:00-15:00 цагт Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна.
НЗДТГ-ын А танхимд
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.5
Хангарьд ордонд 12 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Хууль зүйн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Барилга хот байгуулалтын сайд, Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд нартай Засгийн газрын хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
14:00 цагт Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламж, авто замын мэдээлэл өгөх аппликейшн, Хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын талаар, дүүргийн Засаг дарга нараас нийслэлийн удирдлагад тавьсан UB TOWN, WIZARD ХХК-ны бохир усны шугамын асуудлын талаар зэрэг 5 асуудал хэлэлцэнэ.
Тусгаар Тогтнолын Ордны Удирдах Зөвлөлийн танхимд
09:40 цагт Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Фридрих Эбертийн Сан, Стратеги Академийн хамтарсан “Нийгмийн Ардчиллын үзэл баримтлал ба эмэгтэйчүүд” сэдэвт сургалт болно.
“Интер” номын дэлгүүрт
11 цаг 40 цагт "Интер" номын их дэлгүүрт "Шинэ мянган" утга зохиолын нэгдлийн яруу найрагч Э.Үржинхандын "Зөндөө хайртай" цомгийн нээлт болно.
5
Тусгаар тогтнолын ордны 6 давхарт
11:00 цагт Монгол Ардын Нам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо баялаг бүтээгчдэд ирж буй шахалт дарамтыг багасгах, тэдний төрд итгэх итгэлийг сэргээх эрх зүй, эдийн засгийн орчин нөхцлийг цогцоор нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцлон тэмдэглэж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Дуучин Бобо Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулах тоглолтын талаараа мэдээлнэ.
12.00 цагт МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос МАХН-ын гишүүнчлэл болон Н.Энхбаярын бусармаг үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ