Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо
Европын Холбоо, Италийн АИФО төрийн бус байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд туслах дэмжих” төслийн хүрээнд нийт хэвлэл мэдээллийн сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд шилдэг бичлэгийн уралдааныг 2013 оны арванхоёрдугаар сарын 03-наас 2014 оны нэгдүгээр сарын 25-ны хооронд зарласан юм.
бй
Тус уралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах хандлагын тухай ойлголтыг олон нийтэд хүргэх, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг сурталчилан таниулж, түүнийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын төр засаг, төрийн бус байгууллагуудын зүгээс хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өөрт нь тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах чиг хандлагыг хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлэх зорилготой байлаа. Уралдаанд орон нутгийн болон сонин сэтгүүл, веб сайт, радио, телевизийн сэтгүүлчид болон чөлөөт уран бүтээлчдийн 70 гаруй уран бүтээл өрсөлдөн шилдэгийг тодруулсан байна.
Сонины уралдааны бүтээлд: “Үндэсний мэдээ” сонины сурвалжлагч С.Өлзийбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентад суудалтай болгоё” бүтээлээр 1-р байр, “Үндэсний шуудан” сонины сурвалжлагч Г. Нацаг-Эрдэнэ “Тэд эрх чөлөөг дахин мэдрэхийг хүссэн. Гэвч...” бүтээлээр 2-р байр, “Зууны мэдээ” сонины сурвалжлагч Б.Энхтуул “Хөгжлийн бэрхшээлтэй ч хүүхдийг хэзээ ч битгий нийгмээс тусгаарла” бүтээлээр 3-р байр, “Өглөөний сонин” сонины сурвалжлагч М.Санчир “Хамт олны дунд сургах нь тэднийг анагаах хамгийн сайн эмчилгээ” бүтээлээр 3-р байр, Тусгай байрыг “Увсын өнгө” сонины сурвалжлагч Б.Батхүү “Улаангомын гудамжийг Павигүйгээр төсөөлөхийн аргагүй” бүтээлээр, “Өнөөдөр” сонины сурвалжлагч Э.Эрдэнэцэцэг “Тусгай сургууль, цэцэрлэгт багш дутагдалтай байна” бүтээлээрээ тус тус эзэллээ.
Вэб сайтын уралдааны бүтээлд: www.times.mn сайтын сурвалжлагч Г.Батцэцэг “Хараагүй охины өчил” бүтээлээр 1-р байр, www.montsame.gov.mn сайтын сурвалжлагч Б.Туул “Тэднийг хоёр дахин их хайраар хайрлах ёстой юу?” бүтээлээрээ 2-р байр, www.olloo.mn сайтын сурвалжлагч Б.Төвшинболор”Чимх сэтгэл” бүтээлээрээ 3-р байр, www.times.mn сайтын Архангай аймаг дахь сурвалжлагч Б.Анхцэцэг “Сэтгэлийн бэрхшээлгүй бол...” бүтээлээрээ 3-р байр, Тусгай байрыг www.24 tsag.mn сайтын сурвалжлагч Т.Хулантахь “Хандлагыг төр өөрчилж чадна” бүтээлээр, www.ntn.mn сайтын сурвалжлагч Г.Батзориг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монголын ирээдүйг атгалцана” бүтээлээрээ тус тус шалгарлаа.
ы
ТВ, радиогийн уралдааны бүтээлд: TV5 телевизийн сурвалжлагч Ш.Наранхүү “Нэгэн нарны доор” нэвтрүүлгээрээ 1-р байр, “Шинэ Монгол” радиогийн сурвалжлагч О.Долгорсүрэн “Тэгш нийгэм” цуврал нэвтрүүлгээрээ 2-р байр, МҮОНТелевизийн “ММ” агентлагийн сурвалжлагч Б.Батбаяр “Кимико” хөрөг нэвтрүүлгээрээ 3-р байр, Тулга-5 студийн сурвалжлагч Б.Оргодол “Сэтгэлд гал байхад” нэвтрүүлгээрээ 3-р байр, Тусгай байрыг МҮОНРадиогийн сурвалжлагч Ю.Гантөмөр “Алхам алхамаар” цуврал нэвтрүүлгээрээ, “Перспектив” студийн сурвалжлагч Б.Ням-Очир “Балсаа” нэвтрүүлгээрээ тус тус шалгарсан байна.
sda П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ