II амаржих газрын Хүлээн авах тасгийг жишиг болгов

img

“Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас санаачлан, хандивын санхүүжилтээр Нийслэлийн II дугаар амаржих газрын хүлээн авах тасгийг стандартын дагуу тохижуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус нээлтэнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, “Монголын Ирээдүй Эрүүл Хүүхэд” ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ, Нийслэлийн эрүүл мэндийг газар болоод бусад холбогдох байгууллага, албан тушаалтнууд оролцсон юм.

сх

Улсдаа ганц гэж болох тус хүлээн авах тасгийг нэг сарын хугацаанд 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан бөгөөд үзлэгийн өрөө, үзлэгийн өмнөх өрөө, амаржих эхчүүдийн ар гэрийнхэн нь байрлах хүлээлгийн өрөө гээд үүднээс эхлээд бүхий л орчинг олон улсын стандартын дагуу жишиг, загвар болгохуйцаар тохижуулсан аж.  сх

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ “2014 оныг Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан төрийн бус, олон нийтийн байгууллагууд ийнхүү эх хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн ээлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлж буйд нь талархаж байна.

са

Монгол улсын хүн амын өсөлт нэмэгдэхийн зэрэгцээ бид тоног төхөөрөмжийн хүчин чадал, эмч нарын мэдлэг чадварыг улам сайжруулах тал дээр илүү их анхаардаг бөгөөд мөн эх, хүүхдийн тав тухтай орчин нөхцөл эрүүл, эсэн мэнд амаржихад их нөлөө үзүүлдэг. Гэвч тодорхой хэмжээний санхүүжилт, төсөвтэй холбоотойгоор төдийлөн тохижуулах боломж бололцоогүй ажиллаж байна, цаашид илүү их анхаарч ажиллах болно, Монголын үрс маш олон болтугай” гэлээ.

мр

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ