Шинэ малчин-Шинэ хөдөө хэлэлцүүлэг болов
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” төсөлд хамрагдаж буй Баянхонгор аймгийн Бууцагаан суманд өнгөрөгч баасан “Шинэ малчин-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Ганбат, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан болон ҮХААЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, банкны төлөөлөл, тус сумын иргэд, малчид оролцов.
бый
УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг суманд “Шинэ сумын төв” төсөл хэрэгжүүлж буйн ач холбогдлыг танилцуулсан бол БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа Шинэ сумын төвийн канад модон технологийн талаар мэдээлэл өгсөн юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлд 2300 орчим айл өрх хамрагдаж. Малчдаас ч мөн энэ зээлд хамрагдах санал маш ихээр ирж байгааг тэрээр онцолж байв.
ы
“Шинэ сум” төсөл хэрэгжсэн цагаас тус сумын иргэд газар авч, хаус бариулах захиалга өгч эхэлсэн бөгөөд энэ үеэр малчдыг орон сууцтай болгох асуудлыг хөндөн тавьж, холбогдох судалгаа хийснээ компаниуд танилцуулсан. “Эко партнершип” компани гэхэд хурдан хугацаанд, чанартай, хямд барих өртөгтэй орон сууцыг хэрхэн боломжтойгоо хэлэлцүүлэгт ирсэн албаны хүмүүс болон Бууцагаан сумын иргэд, малчдад тайлбарлаж өгөв. Тэдний тооцоолсноор 52-57 мКв бүхий канад технологиор баригдах амины орон сууцыг 730 мянган төгрөгт багтаан барьж өгөх боломжтой гэнэ.
ыбй
Малчдын хувьд уг орон сууцыг одоо мөрдөгдөж буй 8 хувийн зээлд хамрагдан худалдан авах боломжтой бөгөөд урьдчилгаа 30 хувийг хэрхэн бүрдүүлж, банкнаас зээл авч болох вэ гэдгийг үзүүлэх тоглолт байдлаар үзүүлэв. Өмнө нь малчид малаа банкинд барьцаалж байж зээл авах эрхтэй байсан бол түүхий эдийн арилжаагаа биржээр дамжуулснаар орлогоо баталгаажуулах таатай боломж нээгдсэн. Ингэж Хөдөө аж ахуйн биржээр арилжсан малын гаралтай түүхий эдийн үнийг малчдын дансанд байршуулснаар малчдын орлого баталгаажиж байгаа ажээ. Амьдрах таатай орчин бүрдүүлж чадах юм бол хүн заавал төв суурин газар бараадахгүй сумандаа сайхан аж төрөх боломжтой болж байгаад Бууцагаан сумын малчид талархаж байлаа.
ый
Бууцагаан суманд болсон энэхүү хэлэлцүүлгээс гадна Баянхонгор аймгийн төвд Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн зохиогдсон юм. Зөвлөгөөнд оролцогчид эхлээд Бууцагаан сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, “Шинэ малчин-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд ням гарагт “Тэмүжин” театрт зөвлөгөөнд оролцсон. Тус зөвлөгөөнд аймгийн удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүн Д.Ганбат, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан болон албаны бусад хүмүүс 16 аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын удирдах ажилтнуудаас бүрдсэн 200 шахам хүн тус зөвлөгөөнд оролцов. Харин зүүн бүсийн аймгуудад шүлхий өвчин дэгдсэн тул Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймаг энэ зөвлөгөөнд оролцоогүй ажээ. Зөвлөгөөний үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай аймгуудын ҮХААГ–ын дарга нарын 2014 оны үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурж зарим хүмүүст шагнал гардуулснаар улсын чанартай энэхүү зөвлөгөөн өндөрлөсөн юм.
Ы
СЭТГЭГДЭЛ БИЧИХ