Автомашин дотроо нас барсан байжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Нэгдсэн Эмнэлгийн зүүн талд хар өнгийн автомашин дөрөв хонож байна” гэсэн мэдээлэл Нийслэлийн цагдаагийн газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу очиж шалгахад Увс аймаг Улаангом сумын иргэн 27 настай эрэгтэй А “Тоёота креста” автомашинд нас барсан байжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Мөн СБД зургаадугаар хорооны 3 дугаар байрны гаднаас иргэн М /эр. 29 настай/-ийн эзэмшлийн “Toyota fielder” маркийн автомашин алдагджээ. Энэ хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ