Австралийн гадаад хэрэг, худалдааны яамны ТНБД-ын орлогч айлчилж байна
Гадаад харилцааны сайд Л.Болд Австрали Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалынхаа бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Лантри-г хүлээн авч уулзжээ.
Сүүлийн жилүүдэд хоёр орны хооорондын харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин тэлж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааг өргөтгөсөн түншлэлийн зарчмаар цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа талууд дурдсан байна. Монгол Улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед Австрали Улсын туршлагаас суралцах, түүнчлэн тус Улсын албан ёсны тусламж манай улсын хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ