Улаанбаатарт 12 хэм хүйтэн

img

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 23 хэм, Яармаг-Сонгины орчмоор 29 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ