Тэтгэврийг хэр хэмжээгээр нь нэмсэн л байна шүү дээ
Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг энэ сарын нэгнээс эхлэн нэмэгдүүлсэн. Уг шийдвэрийн дагуу 200 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27,0 мянга, 600 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянга, 600 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмсэн билээ. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180.3 мянган төгрөг байсныг 207.3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145.2 мянган төгрөг байсныг 172.2 төгрөг болгон шинэчлэн тогтоосон юм. Энэ талаар иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.
_
Т.Нэргүй /Нийслэлийн ХУД-ийн IV хорооны иргэн/
-Би 180.3 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан. Үүн дээр 22 мянган төгрөг нэмэгдсэн. Ажилласан 10 жилийн нэмэгдлээ бодохоор 62 мянган төгрөг болж байгаа. Нийтдээ 264.152 мянган төгрөг авахаар боллоо. Тэтгэвэр нэмсэн төр засагтаа баярлалаа.
6
6
6
_
Ц.Гандансүрэн /Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XVIII хорооны иргэн/
-Би одоо 225 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүн дээр ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулж тэтгэвэрийн нэмэгдлээ тооцвол 300 гаруй мянган төгрөгийн тэтгэвэртэй болно. Болж л байна шүү дээ.
.
6
6
П.Нарангэрэл /Нийслэлийн ХУД-ийн II хорооны иргэн/
-Миний тэтгэвэр 180.3 мянган төгрөг байсан. Засгийн газрын тогтоолын дагуу жилийн нэмэгдэл нь 59 мянган төгрөг болсон байна лээ. Тэтгэврийн нэмэгдлийн 27 мянган төгрөг нэмэгдээд 261 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Нийт 86 мянган төгрөг нэмэгдсэн гэсэн үг. Үүнд баяртай байгаа. Тэтгэврийн бидэнд зүгээр мөнгө өгөх хүн байхгүй шүү дээ. Хүн болгоных их бага хэмжээгээр нэмэгдсэн гэж ойлгож байгаа.
6
.
6
Л.Сольхүү /Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн/
-Эмээ нь 387 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Сая нэмэгдээд 409 мянган төгрөг болсон. Хэр хэмжээгээрээ нэмэгдчихэж. Баярлаж байна аа.
.
..
Э.Ирээдүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ