Д.Эрдэнэбат Орхон аймагт ажиллаж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын намрын чуулганы завсарлагаанаар хийж буй орон нутаг дахь томилолт үргэлжилж байна. Тэрбээр өнгөрөгч долоо хоногийн баасан гарагаас эхлэн Хөвсгөл, Булган аймагт ажилласан бол өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Тэрбээр Орхон аймгийн удирдлагуудтай уулзаж, хотын ерөнхий төлөвлөгөө болон танилцсан аж. Мөн Зэс кабелийн “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус компани 1997 оноос эхлэн катодын цэвэр зэс, 2005 оноос зэс утас, 2007 оноос эхлэн цахилгааны зэс утас үйлдвэрлэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 10 гаруй ажилчинтай, 30 гаруй нэр төрлийн цахилгааны утас үйлдвэрлэж байгаа аж.
1
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат царцаасан долоон обьекттой танилцжээ. Тодруулбал, Орхон аймгийн Эрдэнэ багт баригдаж байгаа 640 хүүхдийн сургууль, Соёлын төв, мөн Эрүүл мэндийн оношилгооны барилгын өргөтгөлийн үйл явц, Чехийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Евро эко төгөл хотхоны ажлын явцтай танилцаж холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ