УИХ-ын гишүүд олон улсын хуралд оролцож байна

img

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Номтойбаяр нар Австрийн Вена хотноо болж буй Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ыг төлөөлөн оролцож байна. ЕАБХАБ нь дэлхийн 57 орныг эгнээндээ нэгтгэсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэлхийн хамгийн том байгууллага бөгөөд манай улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм. УИХ-ын гишүүн М.Батчимэг УИХ дахь ЕАБХАБ-ын бүлгийн даргын хувиар тус Ассамблейн Улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хороо болон Ассамблейн Удирдах хорооны хуралд үг хэлсэн байна. Монгол Улсын Их Хурал аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн чиглэлээр ЕАБХАБ-тай хамтран ажиллах, мөн тус Ассамблейн 2015 оны намрын хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахыг зорьж байгаа юм.

Хурлын үеэр УИХ-ын гишүүд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Ранко Кривакопич, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер нартай дээрх асуудлуудын хүрээнд тусгайлсан уулзалт хийсэн байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bulainuud:
iimerhuu hend ch hereggui tanihgui toohgui yu ch iolgohgui ymnuud uls toloolj tatvariin mongoor donshuuchlah ymdaa,,gutamshig gehees oor heleh ug algadaa
2014-02-18
зочин:
манай зарим монгол эрчүүд хоёр хөлөө дэндүү зайтай тавьж суудаг. ялангуяа бүдүүлэгдүү эрчүүд. бас гараа бор шувуундаа ойрхон тавьдаг. гэхдээ боловсролтой, соёлтой эрчүүд, буддын хуврагууд хэзээ ч ингэж болхи бүдүүлэг зүйл хийдэггүй.
2014-02-18
dvs5:
unen bicheldee shal hudal dovilgood bichsen bn sh dee yun iltgel ard ni l suuj bn gesen
2014-02-18
ичмээрсэн:
уих ын баячууд энэ охинд туслах сэтгэл алга байхад концерт зохион байгуулж тусалж байгаад баярлаж байна
2014-02-18