С.Дэмбэрэл: УИХ-ын ажиллагаа их болхи юм
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл парламентын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дуулгалаа. Тэрбээр “УИХ-ын үйл ажиллагаа их болхи явагдах юм. УИХ-ын дэгийн тухай хууль нь ч бас болхи юм билээ. Үүнийг эрчимжүүлмээр байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд та энэ асуудлаар, үйл ажиллагааг сайжруулах талаар хаврын чуулганд хуулийн төсөл өргөн барих уу. Дээр нь валютын ханш өсч байна. Намрын чуулганы завсарлагааны хугацаанд ээлжит бус чуулганыг хуралдуулахаар төсөл өргөн барих хэрэгтэй байна. Эдийн засаг сүйрлээ шүү дээ, цэгцлэх хэрэгтэй” гэсэн юм. УИХ-д бизнесийн салбараас сонгогдсон гишүүд их байдаг. Бизнесмэн гишүүд УИХ-ын цагт хавчигдаггүй байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэн, парламентын гишүүн байх хугацаандаа хувийн бизнестээ түлхүү анхаардаг тал ажиглагддаг. Харин нэг ч болов гишүүн нь энэ үйл ажиллагаанд санаа тавьж, УИХ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар асууж байгаа нь овоо доо. Төрийн ажилд С.Дэмбэрэл гишүүн шиг ийн өөриймсөг сэтгэлээр хандах хэрэгтэй шүү, бизнесмэн гишүүд ээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ