М.Энхболд: Зардал нь данхайж, бүтээн байгуулалт нь багассан төсөв болсон
УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар оролцлоо. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын намрын чуулганы хугацаанд сөрөг хүчний зүгээс хэрхэн ажилласан, эрх баригчид тэдний тавьсан санал, шаардлагыг хэрхэн хүлээж авсан талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Тэрбээр мэдээлэлдээ:
6
-УИХ-ын намрын чуулганаар 30 хуулийн төсөл хэлэлцэн батлах байснаас 19-ийг нь баталсан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 22 хуулийн төсөл өргөн барьсанаас ердөө гуравхан хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. УИХ-ын гишүүдээс Засгийн газарт 23 асуулга тавьсаны 13-ыг нь МАН-ын бүлгийн гишүүд тавьсан. Гэтэл ердөө тавхан асуулгад хариу авлаа. Үлдсэн асуулгад хариу өгөх хугацаа 65-299 хоног хэтрээд байна. Нийт гишүүдээс намрын чуулганы хугацаанд 349 албан бичгийг холбогдох яам, тамгын газарт явуулсны 50 орчим хувьд нь ямар нэг тайлбар хийгээгүй. УИХ-ын удирдлагад цөөнхийн бүлгийн гишүүдийн санаачлан өргөн барьсан хуулиудыг хэлэлцүүлэхгүй ялгаатай хандаж байгаагийн илрэл гэж МАН-ын бүлэг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн алба 68900 хүнээр бүл нэмлээ. Н.Алтанхуягийн Засгийн газар 1991-2013 оны хооронд ажиллаж үе үеийн Засгийн газрын хамгийн баян төсөвтэй нь байлаа. Төсвийн долоон их наядаас гадна мөн хэмжээний мөнгө эргэлдүүлсэн ч өнөөдөр нийгэм, эдийн засагт энэ их мөнгөний үр дүнг мэдэрсэнгүй. Засгийн газар инфляцийг найман хувьд барина гэсэн боловч өнөөдөр 12 хувьтай байна. Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг 20000-27000 төгрөгөөр нэмсэн ч үнийн өсөлтийг гүйцсэнгүй. Эдийн засгийн урвуу үзүүлэлт, хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдлүүдийн гол шалтгаан нь Засгийн газар ямар ч бодлого, төлөвлөлтгүй улс орныг удирдаж байгааг харуулж байна гэлээ. Мэдээлэл хийсний дараа УИХ-ын дэд дарга, МАХН-ын дарга М.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
5
-Хариуцлагыг ямар байдлаар тавих вэ?
-Бид эдийн засаг хариуцсан сайд нарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн. Олонхиороо хамгаалаад үлдсэн. Энэ хавар улс орны эдийн засгийн байдал, хүн ардын аж амьдрал хүндхэн байна. Сөрөг хүчин өөрсдөдөө хариуцлага тооцох шаардлагыг нэг бус удаа тавьсан. Энэ Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдсон хариуцлага тооцох асуудлыг бид тавих болно.
6
Энэ жил хоёр удаа төсвийн тодотгол хийнэ гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?
-Төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай болчихоод байгаа. Өнгөрсөн онд улсын төсвөөр бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэсэн байгууллагууд ажлаа хүлээлгэж өгчихөөд, санхүүжилтээ авч чадахгүй байгаа. Зөвхөн энэ асуудалтай холбогдуулаад гэхэд төсвийн тодотгол хийхээс аргагүй байгаа. Аудитын дүгнэлт гарсны дараагаар Засгийн газар төсвийн тодотгол өргөн барина гэж байгаа. Энэ бол нэгдүгээр улиралд төсвийн тодотгол хийж байгаа хэрэг. Оны эцэс рүү төсвийн орлого зарлагын байдал ямар болохоос төсвийн тодотгол хийнэ. Энэ жилийн төсвийн зардал тал нь нэлээн өссөн, бүтээн байгуулалт шинж чанар нь багасан төсөв болсон. Тэгэхээр оны эцсээр төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй байдалд орох байх.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ