Б.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ барьжээ

img

Монгол Улсаас Мексикийн нэгдсэн улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл тус улсын Ерөнхийлөгч Энрике Пена Ниетод Итгэмжлэх жуух бичгээ барьжээ. Элчин сайд Б.Алтангэрэл Ерөнхийлөгч Пена Ниетод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилсан байна. Тэрбээр Монгол, Мексикийн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ.

6

Элчин сайд Мексикийн Гадаад хэргийн сайд, Сенатын зарим гишүүн, боловсрол, аялал жуулчлалын  яамны албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын  харилцаа, хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон, 40 жилийн түүхтэй хоёр орны хамтын ажиллагааг хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт түлхүү хөгжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, тухайлбал, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, давхар татвараас харилцан чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг энэ жилд багтаан байгуулахаар тохиролцсоноо ярилцжээ.  Мөн тэрбээр хоёр орон НҮБ-ын хүрээнд болон бүс нутгийн олон улсын байгууллагын түвшинд ойр дотно хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг онцлон дурдаж, мексикийн тал Монгол Улсын АПЕК-т элсэх хүч чармайлтыг дэмжиж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн НҮБ болон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт  зэрэг бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн идэвхтэй явуулахаа нотолжээ.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ