3000 номыг тэмээн жингээр хүргэнэ

img

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир өөрийн төрсөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тэмээн жингээр ном тээж хүргэхээр болжээ. Тодруулбал, тэрбээр Улаанбадрах сумын ЕБС-ийн номын сангийн фондыг арвижуулах зорилгоор ном бэлэглэх гэж байгаа ба үүнийгээ тэмээнд тэгнэн, жингийн цуваагаар хүргэхээр болсон байна.

 Энэ нь эрт цагаас Монголчууд ном, судрыг тэмээн жингээр тээдэг байсан уламжлалыг сэргээх, хүүхэд багачуудад таниулах зорилготой аж. Яруу найрагч сумынхаа Ерөнхий боловсролын сургуулийн номын санд 3000 орчим ном бэлэглэх төлөвлөгөөтэй байгаа ба эдгээр ном, үүнийг тээх 18 модон авдар болон жингийн есөн цагаан тэмээ бэлэн болоод байгаа юм байна.

Харин тэдний жин тээж хүргэх нутаг орчимд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосноос уг ажил хойшлогдоод буй аж. Энэхүү үйл ажиллагааг ССАЖЯ, Дорноговь аймгийн удирдлагууд, зохиолчид дэмжиж байгаа ба жингийн цуваагаар хүргэх номыг бүрдүүлэхэд яруу найрагчийн өөрийн уран бүтээл, цуглуулгаас гадна хувь хүн, аж ахуй нэгж байгууллага зэрэг олон дэмжигчид хувь нэмрээ оруулжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kbaatar:
энэ уламжлалыг заавал сэргээх ёстой гэж үү? хурдан хүүхдүүдэд ном очоосой. ирэх жилийн 9-р сард уншина даа.
2014-02-17
9999:
сайхан санаа байна. арлааны эрдэнэочир мөн үү. ураны хайгуул, олборлолт, ашиг тус, хор уршигийн талаар энгийн үгээр тайлбарласан төвийг сахисан мэдээлэл хамт өгмөөр юм. тэр суманд чинь одоо тэр л бөөн асуудал байгаа биз дээ. аль эсвэл сайн муу аль аль мэдээллийг хангалттай өгөөд малчид иргэдэд өөрсдөд нь сонголтоо хийх эрх үлдээдэг ч юм уу. юутай ч сайхан санаа байна. номын цагаан буян арвижиж, тэмээн жингийн цуваа мөнхөд үргэлжлэх болтугай
2014-02-17
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-17