Урин хавар айсуй

img

Өвлийн жавар буурч,нарны илч аажим аажмаар нэмэгдсээр,урин хавар айсуй.  Хатуу хахир өвлийн өдрүүд алслан холдож урин дулаан хаврын өдрүүд ийнхүү айлчан ирж байна.  Хүн бүр л хаврыг мөрөөдөж мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээдэгсэн. Өдрөөс өдөрт харсаар байтал модод ногоороод хоног сунаж өдөр уртсаад л хүмүүсийн алхаа гишгээ хүртэл аажуурч хавар үнэхээр хүсэхээр ч ирдэг л дээ.

6

Үнэхээр цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа өнгөрдөг юм байна. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн бүрийн сэтгэл тэнийнэ. Арга ч үгүй биз. Хүн байгаль хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор тэр. Хаврын улирал олон ааштай салхи шуурга нь төвөгтэй шүү гэж ярих хүмүүс бий. Салхи дэгдэхгүй л бол ертөнц хувьсахгүй шүү дээ.

6

Монголчууд “хүний муухай арилахгүй, тэнгэрийн муухай арилна” гэдэг болохоор хэдий салхи дэгдсэн ч удалгүй налгар сайхан нар гарна.  Улирал солигдох завсрын мөчид хүний сэтгэл гэгэлзэж, сэтгэлийн утас хөглөгддөг нь байгалийн үзэгдлийн нэг нууцлаг чанар. Энэ улиралд гэгээн зүйл олон. Хаврын улиралд бүх зүйл өсч байдаг нь гайхалтай.

6

Энэ л улиралд цас мөс хайлж, газар гэсэж газрын дотоод бүлээн уур дээшилж түүний нөлөөгөөр цэцэг ногоо ургаж байгаа байгаль дэлхий ногоон дээлээ өмсдөг. Тийм ч учраас хаврыг хайрын улирал ч гэж нэрийддэг. Хавар хайр гэдэг хоёр үг салшгүй холбоотой мэт л байдаг.

6

“Салхивчаар салхи сэвэлзээд

Сэм сэмхэн сэтгэл хөвөлзөөд

Хөөрхөн үр минь гадаа тоглоод

6

Хавар болжээ хонгор минь” гэж дуу аялмаар сэтгэл цаанаа л хөнгөн. Ирж яваа цаг, дэлхий ногоон дээлээ өмсөх, өнгө өнгийн цэцэгс алаглах, хүн бүрийн сэтгэлд дулаан хуруулах цаг ижий шиг минь цаанаа л дотно.

6

Энэ жилийн хавар эрт ирсэн учраас ирэх зун, намар ихэд өнтэй болох нь хэмээн хөгшчүүл магнай тэнэгэр сууна.  Шөнө богиносч өдөр уртсан хорвоо дэлхий нарны гэрлээр туяаран байна. Цас ханзарч, дулааны урь ороод хүн бүрийн сэтгэл өөдрөг болж, цээж  дүүрэн амьсгалах цаг ийн ирлээ.

6

Хаврын  ариухан сайхан өдрүүд бидний амьдралд аз жаргал аврах нь лавтай. Хаварт дөрвөн улирлын бүх өнгө багтдаг байх гэж үе үехэн бодогдоно. “Хаврын хавсарга хавирга нэвт” гэдэг болохоор хэт тайвширч  хөнгөн нимгэн хувцаслахгүй байхад анхаарууштай.

6

Өнөө жил өнөтэй өвөл болсон. Харин энэ хавар нэлээд хүйтэрч ихээхэн салхи шуургатай байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байгааг санахад илүүдэхгүй шүү.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nergui:
Not setgegdel
2025-04-20
Lily:
Saiunuu bad at mongol😢
2025-04-16
Lily:
Hi guys lm from america california😘
2025-04-16
Эгшиглэн:
Эх зохиоход маш гоё гоё
2025-04-16
Togoldor:
This is so good bro
2025-03-26
Lily:
Saiunuu bad at mongol😢
Tenuun:
Shaa
2025-03-25
Tenuun:
Bi eniig enshaad mash saihan bailaa
2025-03-25
Tenuun:
Shaa
Irmuun:
Mash good
2025-03-25
Shoboo:
Goe ym bn
2025-03-25
Батнасан:
Хавар
2025-03-23
Г:
Шаа
2025-03-20
Г:
Шаа
2025-03-20
Пүрэвсүрэн
2025-03-20
Баярлалаа
2025-03-17
Зохиох эх:
Хавар
2025-03-16
Энээ:
Маш гоё байна илүү гоё ыг хийгээрэй
2025-03-13
Намуун:
Маш гоё эх хийсэн танд баярлалаа
2025-03-13
Enh:
Ystoi goe
2025-03-12
Anu:
Ystoi goe
2025-02-19
Естой гоё гоё сайхан үг бичсэн бна шүү илүү хичээгээрэй амжилт хүсэе☺️☺️
2025-02-18
Баярлалаа
Enkhnaran:
ястой гоё үгнүүд байна шүү зүрх 💕
2025-02-17
Мичидмаа:
😊
2025-02-10
Оюунбадам:
Гоё байлаа
2025-01-19
Мичидмаа:
😊
Зохион бичлэг
2024-12-22
Г:
Шаа
Г:
Шаа
Пүрэвсүрэн
Зохиох бичлэг:
Нарны илч зохион бичлэг
2024-12-22
Зохион бичлэг
BALD:
Nice work 👏
2024-12-16
Nice work 👏
2024-12-16
👍:
😄
2024-12-13
Noami:
Bi eniig bicheed vnegui erh avlaa bayarlalaa
2024-10-18
Отнонжаргал:
Маш гоё байна
2024-09-29