О.Алаг-Уул: Адуу гэдэг бурхнаас заяасан хүлэг

img

Алдарт уяач Очирбатын Алаг-Уул гэвэл Архангайчууд төдийгүй Монгол Улсад  андахгүй. Учир нь түүний  даншиг хар, бор, хүрэн алаг, хүрэн соёолон, хээр халзан, хүрэн халзан, хонгор, бор их нас, барга хүрэн, халтар азарга гээд буянт хүлгүүдийг нь дурдаад ханашгүй. О.Алаг-Уул уячийг нийслэл хотод ирэхэд нь уулзсан юм. Түүнтэй ярилцаж суухад сэтгэл догдолж хурдан ажнай уяан дээр тогтож ядан янцгаах нь нүднээ харагдах шиг болж байлаа. Алтан тууртны тоосонд хийморь нь сэргэж явдаг уншигч түмэндээ алдарт уяачийн эгэл яриаг хүргэж байна.

s

-Хурдан хүлэгтэй хувь заяагаа холбосон үеэс тань яриагаа эхэлье?

-Хар багаасаа л моринд дуртай байсан. Арван нэгэн настайгаасаа моринд хорхойтой болж унаж эхэлсэн. Аймгийн алдарт уяач Д.Хулганаагийн хээр, цавидар азаргыг унаж хиймороо сэргээж байсан даа. Ер нь монгол хүнийг молор эрдэнийн маань босоо цагаан хийморь ашид ивээж байдаг юм. Ийм сайхан энергитэй хурдан хүлгийн буян заяа надад ирсэн.

s

-Морь уях унаачаас эхэлдэг. Ихэнх уяач унаач байсан гэдэг. Та ч бас энэ замыг тойроогүй байх нь. Хурдан морин дээр “дарцаглаж” явсан санаанаас гардаггүй наадмынхаа тухай хуучлаач?

-Одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 1986-1987 онд сумын наадамд цавидар азарга унаж айрагдаад их баярлаж байсан маань санаанаас гардаггүй. Түүнээс хойш нас ч яваад нэг их морь унаагүй. Хурдан морины хүүхэд насаар бага, жижиг болохоор цаашид тэнцээгүй гэх үү дээ/инээв/

]

-Морь таних, шинжих, уях гэдэг нь монгол хүний цус, ясанд шингэсэн  мэдрэмж үү?

-Морь уяхад уяачийн эрдэм ухаан,авхаалж самбаа хамгаас чухал. Морь танина гэдэг маш хэцүү. Учир нь морь янз янзын хэлбэр галбиртай. Түүнээс өөрийнхөө санаа сэтгэлд, нүдэнд туссан морийг сонгож уяна шүү дээ. Хамгийн гол нь уяа эвлэх чухал.

s

-Морь уяна гэдэг асар их хүч хөдөлмөр.  Нойртой хүний давахгүй даваа мөн үү?

-Тийм ээ. Морио анхан ёслохдоо билэгт сайн өдрийн бар, туулай, гахай  өдөр барьж ёсолдог. Бар, нохой өдөр моринд ивээл. Гахай уулын хамгийн өндөр оргилд гардаг учир би энэ өдрийг шүтэн биширч морио ёсолдог. Ийнхүү ёсолчихоод морио уяж эхэлэхдээ  уул ус, газар дэлхий, монголынхоо бүх ах дүү нарт даатган залбирдаг.

s

-Уяач бүрт уяан дээр баримталдаг өөр өөрийн дэг ёстой байдаг. Таны хувьд?

-Тэгэлгүй яахав. Архи, тамхи хэрэглэж хүнтэй хэрүүл маргаан хийхгүй. Аль болох сайн сайхан бодол тээж гэгээн энерги цацруулан морины уяан дээрээ очдог. Энэ нь морио дээдэлдэг монгол ёс жаягийн нэг л дээ. Харин уяачийн эрдмийг ах нараасаа өвлөсөн. Монгол хүн бүр биеэ дайчилбал бүх эрдмийг л гаргана шүү дээ.

z

-Таны “ Даншиг” хар морь монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн болсон? Удам, угшил хаанахын адуу вэ?

-Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн Базаргүрэвийн Бямбацогтын унаган адуу гэсэн. “Баатар тэнгэр” компанийн захирал Хэнхэрэгийн Цогтсайхан ах маань надад бэлэглэсэн. Даншиг хар маань 2011 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд ирээд 13 түрүү, зургаан айраг авсан. Мөн Архангай аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадамд их насны моринд түрүү магнайд ирсэн. “Монгол морь 3000” буюу дэлхийн морины дээд амжилт геннисийн уралдаанд 4249 мориноос бүсээсээ аман хүзүүнд, 4249 мориноос 11-т ирсэн. “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” даншиг их наадамд аман хүзүүдэж унасан хүүхэд, уясан эзэн хурсан олноо баярлуулсан. Монголын морин спорт уяачдын есөн их морины долоод ирэмбэлэгдсэн. “Алтан гэргэ” батламжаар өргөмжлөгдсөн. Хар морь маань дуунд мөнхөрсөн. “Даншиг хар” хэмээх сайхан дууг МУСТА О.Доржжанцан тун сайхан дуулж олны хүртээл болгосон.

x

-Өвөрхангай аймагт болсон “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” даншиг их наадамд таны хар түрүүлж байхыг телевизээр харсан. Яагаад аман хүзүүнд барьсан юм бол?

-Миний хар морь зурхай дээр түрүүлж хошуу өлгөж, цээжин бие нь гарсан нь үнэн. Хүний газар гэдэг чинь хэцүү шүү дээ. Морь, бид хоёр залуу байна. Наадам олон. Манайхан наадам, даншгийг будилаангүй хийж сурмаар санагдсан шүү. Шударга баймаар байна. Гэхдээ уг наадамд түрүүлсэн хээр морь сайхан хурдан хүлэг байна лээ. Уяач хүний хувьд хээр морийг хараад бахархан баясч байсан.

z

-Сүргийн манлай гэдэг утгаараа азарга хийморьтой амьтан. Азарганы уяаг тааруулах амаргүй биз.  

-Тийм ээ. Эцэг мал болоод уяа алдрахдаа амархан, адуу, адууны онцлог өөр л дөө.

z

-Та яагаад араб азаргаа уядаггүй юм бэ?

-Хөдөө орон нутагт шинэ монгол адууг уралдуулж эхлээгүй байгаа. Тийм болохоор л уядаггүй. Хотод шинэ цагийн монгол адуу уралддаг, түүнд уралдуулах бодол бий.

z

-Араб, англи, азарга монгол мориноос юугаараа ялгаатай вэ?

-Ялгаа их. Тухайлбал, цус, хийц галбир өөр. Хөлийн хурд ихтэй. Монгол адууг бодвол хурдны цаг нь илүү. Тийм учраас монгол адуутай уралдуулдаггүй юм аа.

z

-Та адууныхаа чанар чансааг хэрхэн сайжруулдаг вэ?

-Морин тойруулгын тогоруу угшлын азарга, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн, англи, арба азарга надад бий. Энэ адууны цусыг сэлбэхэд надад жинтэй хувь нэмэр оруулсан  Монгол Улсын алдарт уяач Төв аймгийн Баян сумын ах Х.Цогтсайхан, “МТ” компанийн захирал Баярмагнайн Тэрбиш, Архангай аймгийн Их тамир сумын уугуул Ч.Ганзориг, Г.Тэмүүлэн нартаа баярлаж явдаг. Морины босоо цагаан хийморь  ах нарыг маань ивээж явах болтугай гэж залбирч сууна. Уяач хүнд байх нарийн ухаан миний ах нарт бий.

z

-Өвөл морь уралдуулахыг хүмүүс янз бүрээр хүлээн авдаг. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Миний хувьд цаг агаарын байдлыг ажиж уралдуулах нь зөв гэж боддог. Хүүхэд, морь  хоёроо хамгаалаад уралдуулбал зуны уяанд аль аль талдаа нэмэр тустай гэж ойлгодог.

z

-Та унаач хүүхдээ хэрхэн сонгодог вэ? Зарим хашир уяачид ивээл жилтэй хүүхдээр морио унуулдаг гэж сонссон?

-Тийм ээ. Жижиг толгойтой, хөнгөн, сэргэлэн хүүхдийг сонгодог. Хүүхэд, морь, эзэн гурвын заяа нийлж байж хүлэг хурдална. Унаач хүүхдүүддээ маш их анхаарал тавьж, сэтгэлийн дэм сайн өгч байж хүний хүүхдээр унуулна шүү дээ. Миний морины унаач хүүхэд болгон эргээд эрдэм, номтой уяач хүн болоосой гэж би залбирдаг. Миний анхны морийг Энхтайваны Алтансүх Чимэдбалдирын Эрдэнэчулуун унаж байсан. Их цовоо сэргэлэн хүүхдүүд байсан одоо чамгүй сайн уяач болсон. Б.Батхүрэл, Б.Ядамсүрэн, Г.Гантулга, Б.Ууганбаяр, А.Улсболд , А.Анхбаяр, ах дүү хоёр болох М.Мөнгөнхуяг, М.Ганхөлөг дүү нар маань эрдэм чадлаа гарган хурдан ажнайнуудыг унаж хурсан олныг баярлуулж байсанд нь уяач хүний хувьд магнай тэнэгэр явдаг. М.Ганхөлөг маань шилдэг унаач хүүхэд болсон.  Архангай аймгийн Хайхан сумын харьяат аймгийн алдарт уяач Бэхбатын Сайханаа маань надад нэлээн хэдэн түрүү авч өгсөн дөө.

d

-Таныг номтой сайн лам гэж сонссон юм байна?

-Би 1991 онд Архангай аймгийн “Төгсбаясгалант буян дэлгэрэх” хийдэд шавилан сууж байсан. Буян номын цагаан мөр намайг түшсэн. Одоо хүртэл зав чөлөөтэй үедээ нутгийн зон олондоо өөрийн чадлаар тус дэм болохыг хичээдэг. Хар багаасаа буянт хүлэгтэй нөхөрлөсөн болохоор Дамдин Янсан, Говийн Лха бурхнаа шүтэн биширч дээдэлдэг. Адуу гэдэг амьтан чинь бурхнаас заяасан хүлэг шүү дээ.

x

-Сүхбаатар, Дорнод, Хэнтийн адуу бол жинхэнэ монгол мөн үү?-

-Үнэн. Гэхдээ морин тойруулга адуу гэж морин зовудын азарга, гүүнүүд тараад хурдны өлгий нутаг болсон юм билээ. Зүүн талын адууны онцлог нь өвс ургамал, бэлчээр сайтай болоод адуу мал нь биеэр том, тамир тэнхээ сайтай онд ордог.

c

-Уяачид адуундаа анхаарлаа хандуулаад жилийн дөрвөн улиралд завгүй байх юм?

-Тэгэлгүй яахав. Адуу малаа харж хамгаална. Байгалийн бэрхшээлийг сөрж  адуундаа аль зохимжтой газраар явна гээд ажил их бий.

c

-Зарим баячууд асар өндөр үнээр  морь худалдаж аваад улсын алдарт уяач нарт өгч заавал улсад айрагдуулаарай гэдэг гэсэн. Үнэн болов уу?

-Би сайн мэдэхгүй. Адуу, хүүхэд, эзэн бүх юм тэгширч байж л давхина шүү дээ.  Хүслээр биш заяагаар учирдаг хүлэг.

z

-Таны даншиг хар морь Архангай аймгийн 90 жилд түрүүлээд ирэхэд нутгийн зон олон тань хэрхэн хүлээж авсан вэ?

-Буянт хүлэг маань түрүү магнай болоод торгон жолоогоо өргүүлэхэд эзэн хүний хувьд баярын нулимс хурсан. Ганцхан уяач би төдийгүй унасан хүүхэд, хурсан олны нүдэнд баярын нулимс торох тэр агшин сэтгэлд тодхон зурайдаг. Архангай аймгийн түүхт 90 жилийн ойд даншиг хар маань төрүүлэх нь зөвхөн миний баяр биш, нутгийн зон олон, уул ус, лус савдгийн маань буян заяа түшсэн гэж бэлгэшээдэг. Эрдэнэмандалчууд маань өөрийнх нь морь түрүүлсэн юм шиг л баярлаж асар их урам хайрласан даа. Тэр дундаа манай сумын ЗДТГ, Ө.Сүхбаатар ах, Архангай, Эрдэнэмандалын морин спорт уяачдын холбооныхон  аймгийн бүх уяачид урам хайрласан.  Манай уяачдын холбоо, Тамгын газраас арба бор азарга надад бэлэглэсэн. “Хайрыг даана гэдэг шагнуулахаас хэцүү” гэж ардын уран зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуай хэлсэн байдаг.  Түмэн олныхоо хайрыг даахсан гэж хичээж л явна даа.

x

-“Архангайн шигшмэл хурд-I, II-т таны морьд сайхан давхисан. Энэ талаар...?

-Тийм ээ. Одоогоос гурван жилийн өмнө хурдан хүлгүүд маань үнэхээр сайхан давхисан. “Архангайн шигшмэл хурд-I-т хонгор соёолон гурваар, бор морь 7-д, хээр соёолон маань 8-д хурдалж байсан. “Архангайн шигшмэл хурд-II,-т хар морь дөрөв, хүрэн алаг соёолон түрүү, сартай хүрэн соёолон маань 20 гаргаад хурдалсан. Ийнхүү нутаг усныхаа нэрийг гаргаж арба бор азарга, мөнгөн цомоор шагнуулж байсныг санахад сайхан байна.

z

-Таны  буянт хүлгүүдийн буян хишиг ард олондоо шингэж  унага бүхэн тань босоо төрж, уясан хүлэг бүхэн тань түрүү магнай болох болтугай гэсэн сайхан ерөөлөөр ярилцлагаа жаргаая?

-Тэр ерөөл бат оршиг. Морины босоо цагаан хийморь монголын бүх ард түмэнд түгэх болтугай. Уншигч түмэндээ эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн гэгээн бүхний дээжийг хүртэж явахыг хүсье.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

алаг-уулд:
эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье
2013-12-25
болдоо:
амжилт амжилт амжилт
2013-12-24
хийморь:
морьтой монголын хийморь өөдөө
2013-12-23
сандаг-очир батжаргал:
танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. морины босоо цагаан хийморь ивээх болтугай. алаг-уул ахыг маань
2013-12-23
gerlee:
eruul enhiig husie
2013-12-23
чимгээ:
танд сайн сайхныг хүсье
2013-12-23
бухдоржиев:
арслан заан бух бүгд тэнгэрийн амьтан ямаа л газрын амитан мөн болой
2013-12-22
aduuch:
saihan l mal aduu gedeg, ajiltai hodolmorch hunii l mal. ovol havartaa targa iig n togtooj mallana gedeg amargui. aduu malalj targan esen mend oruulna, sain hurdluulna gedeg arga baihgui ih hodolmor yum.
2013-12-22
zocnin :
aduu hiimortoi amitan . busad amitand em daawriin hoh bdag bol aduund bdaggyi
2013-12-22