ГССҮТ-ийн даргад дөрвөн хүн өрсөлдөнө
Эмч, эмнэлгийн ажилтнуудыг талцуулж, эмчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөх шахсан ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт энэ сарын 23-25-ны өдрүүдэд болох юм байна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдаас ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2013 оны арванхоёрдугаар сард багтааж зохион байгуулах талаар захиалга ирүүлсэн байна. Иймд тус зөвлөл нь арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Төрийн албаны зөвлөл, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл оролцсон сонгон шалгаруулалтын комиссыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулан байгуулжээ. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалд өрсөлдөх сонгон шалгаруулалтад Самдангийн Отгонгэрэл, Намбаагийн Батмагнай, Цэвэгбатын Энхбаяр, Лхамсүрэнгийн Жамбалжав нар бүртгүүлсэн юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ