Монголын уламжилт бий биелгээг 1000 хүнд сургана
Монголын үндэстэн ястануудын зан заншил, амьдралын хэв маягийг харуулсан үндэсний хувцсаар гоёсон 5204 бий биелээч өнгөрсөн долдугаар сард Чингисийн талбайд зэрэг бий биелгээг биелж, Геннисийн номонд бүртгүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн 61-р дунд сургууль дээр Монголын уламжилт бий биелгээг 1000 хүнд сургах үйл ажиллагааны нээлт болох аж. Уг сургалтыг Монголын бий биелгээ өвлүүлэх холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд сургалтыг шаталсан хэлбэрээр заах аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Уг сургалт нь 2009 оны Засгийн газрын 10 тоот тогтоолийн үзэл санааг л хэрэгжүүлэх зорилготой бөгөөд хүүхэд залууст Монголын уламжилт бий биелгээг таниулах чухал ач холбогдолтой. Бий биелгээний сургалтыг Төрийн шагналт, УГЗ С.Сүхбаатар, УГЗ Даваасүрэн, МУСТА Г.Баяр нар заана” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ