“Алтайн хүдэр”-ийн уурхайн карьерт хүн унаж нас баржээ

img

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайд өнгөрсөн долоо хоногт осол гарч, хүн нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал,   “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайн баяжуулах V үйлдвэрийн  карьерт нэг хүн санамсаргүй байдлаар унаж, газар дээрээ амиа алдсан байна. Талийгаач Орхон аймгийн харьяат 24 настай эрэгтэй Э гэгч бөгөөд тус уурхайд хоёр дахь жилдээ ажиллаж байсан аж.

Дашрамд дуулгахад, тус уурхайд өмнө нь ч ийм төрлийн осол аваар хэд хэдэн удаа гарч байжээ. Иймд хууль хяналтын байгууллагаас аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллаж байхыг анхааруулж байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ideree:
tegne tegne ugaasa tgh gd bsn
2013-12-11
zochin:
tegnee ter. ugaasaa mungunii tuluu yu ch hiihees butsahaa baisan heden luivarchin udurdaj bgaa. naad hudulmur hamgaallaa saijruulaachee.
2013-12-03