“Терроризмтой тэмцэх асуудлууд” хэлэлцүүлэг болно
Өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр Төрийн тусгай хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэж улмаар “Централ тауэр” болон Уул уурхайн яамны дэргэд тэсрэх бодис байрлуулсан хэрэг гарсан.
Энэхүү хэргийг Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл ангиар зүйлчилж шалгасан. Мөн 178 дугаар зүйл анги буюу терроризмын гэмт хэрэг хэмээн үзэж болох талтай.
Тиймээс дээрх хэрэг болон бусад асуудлын талаар тагнуул, цагдаа, онцгой байдал, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээс хамтран өнөөдөр “Терроризмтой тэмцэх асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг “Blue Sky” цамхагт зохион байгуулах болжээ. Энэ үеэр ямар шалтгаанаар “Терроризмын гэмт хэрэг гэж үзэж болохыг дэлгэрэнгүй хэлэлцэх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ